
Aвстралийн Pitney Bowes Software компанийн MapInfo Encom Discover програмын Сургалтын Төв-ийг Монголд Ай-Ти Экспертс компани албан ёсоор нээлээ. Тус компани нь 2010 оноос эхлэн Aвстралийн Газар Зүйн Мэдээлэлийн системийн (ГМС) зураглалын болон Геологи хайгуулын програм хангамж боловсруулагч Pitney Bowes Software компанийн Монгол дах албан ёсны дистрибютерээр ажиллаж, албан ёсны лиценз бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай хүргэсээр ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа ийнхүү амжилттай өргөжин тэлж, өнөөдрөөс эхлэн Ай-Ти Экспертс MapInfo Discover програмын сургалтууд Монгол инженер, геологич, ГМС (GIS) мэргэжилтнүүдийн болон байгал орчны мэргэжилтнүүддээ хийх боллоо.
Ай-Ти Экспертс компани MapInfo Encom Discover албан ёсны сургалтын төвийг нээсэн нь манай геологич мэргэжилтнүүдийн хувьд гадагшаа өндөр зардал, цаг зарцуулан явахгүйгээр Монголдоо MapInfo-н албан ёсны сертификатад бэлдэх сургалтын нөхцлөөр хангагдаж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх гараагаа нээх өндөр ач холбогдолтой юм. Нөгөө талаас уул уурхай, геологи хайгуулын томоохон компаниудын хувьд геологич, ГМС (GIS) мэргэжилтнүүдээ бэлтгэх сургалтын зардлаа эрс бууруулах, богино хугацаанд инженер, геологичдоо сургах, хөгжүүлэх, MapInfo-ийн албан ёсны сертификат авах нөхцлөөр хангах боломжтой болж байна.
Pitney Bowes Software компaни газар зүйн мэдээлэлийн системийн (ГМС) зураглалын болон геологи хайгуулын програм хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Австралид төвтэй дэлхийн 50 оронд, нийт 35 гаруй мянган ажиллагсадтай үндэстэн дамнасан технологийн компани юм.
Сургалтын хөтөлбөр
Геологчидод зориулсан МарInfo & Discover програмын анхан шат
Геологчдод зориулсан Mapinfo Discover-н програмын анхан шат MapInfo Professional болон Encom Discover програм хангамжийг ашиглах, газар зүйн мэдээллийн системийн үндсэн ойлголтыг таниулах 2 өдрийн сургалт. MapInfo Professional болон Encom Discover програм хангамжийг ашиглан геологи хайгуулын стандартыг судлан сурна. Энэ програм хангамжийн хослол нь газарзүйн , геологийн мэдээллийг үнэлэх дүгнэх, төсөөлөх, нэгтгэхэд чухал үүрэгтэй хэрэгслүүдийг хангаж өгдөг. Энэхүү сургалт нь газарзүйн мэдээллийг боловсруулах зургийг бэлтгэх, геологийн датаг хэрхэн ашиглах талаарх хэд хэдэн цуврал лекц болон практик дадлагаас бүрддэг. Сургалтанд оролцогсдод өөрсдийн мэдээлэлтэй ажиллах болон геологийн зураглал боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэрэг боломжийг олгоно.
Геологчидод зориулсан МарInfo & Discover програмын дунд шат
Энэхүү 3 өдрийн сургалт нь MapInfo Professional болон Discover дээр геологийн судалгаа шинжилгээний хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн өргөтгөлийн үндсэн хэсгийг хэдийнээ мэддэг геологчдод нэн тохирно. Дамжаа нь хэд хэдэн лекцээс гадна хайгуулын мэдээллээ оруулах, гадаргуугийн дээжлэлийн талаар хийх дасналуудаас бүрдэнэ. Хичээлд төрөл бүрийн мэдээлэл танилцуулгыг боловсронгуй болгох, задлан шинжилгээ хийх хэрэгсэл, сайжруулсан сонголт, биет бэлтгэх боломжууд, бүтцийн мэдээлэл зэрэг тусгагдсан байгаа. Мөн сургалтанд хамрагдаж буй суралцагсадыг өөрсдийн өгөгдөл дээр ажиллах, зураглал гаргах, шинжилгээ хийх, өгөгдөлийг судлах гэх мэт бодит боломжоор хангана.
Геологичдод зориулсан Discover 3D сургалт
Энэхүү сургалт нь Discover програм хангамжийн 3D менюг ашиглан геологийн цооногын мэдээлэлийг боловсруулж сурахад чиглэсэн байдаг.Уг сургалт нь Voxel Models-тай ажиллах болон FlyThru Animation танилцуулга бэлтгэх зэрэг дасгал ажилуудаас бүрдэнэ. Өрөмдлөгийн цооног болон гадаргын мэдээлэлд боловсруулалт хийж хүдрийн биетийн бүтцийг 3 хэмжээстээр судлах боломжийг сурна. Уг сургалтанд суухад МарInfo & Discover програмын хангамжийг ашиглах дунд түвшиний мэдлэгтэй байх шаардлагатай.
Вэб сайт: www.mapinfo.mn, Имэйл: training@mapinfo.mn, Лавлах утас: 99095317, 77205205