Breaking News

“iOS 7” шинэ үйлдлийн систем

 
“Apple” компани өчигдөр Сан Франциско хотод “iOS 7” хэмээх шинэ үйлдлийн системээ танилцууллаа. Энэ нь тус компанийн 2007 оноос хойш үйлдлийн системдээ хийж буй томоохон шинэчлэл болж байна.


“iPhone”, “iPad”, “iPod”-ийн “iOS 7” үйлдлийн системийн тухай цахиуртын хөндийн компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк тайлбарлахдаа “Бид бүгдийг шинэчилсэн. Бүх функц, үйлдэл нь шинэчлэгдсэн. Илүү сайжирсан шинэ үйлдлийн системийг үзэсгэлэнтэй, гайхамшигтай гэж тодорхойлмоор байна” хэмээв.


“iOS 7”-гийн загварын тал дээр Их Британийн программ хангамжийн дизайнер сир Жонатан Айв ажиллажээ. Тэрбээр “Guardian”-д өгсөн ярилцлагадаа “Загварын талаар  өмнөх үйлдлийн системийн сүүлчийн шинэчлэлийг бодвол эрс өөрчлөгдсөн. “Android”-ийг гоёмсог гэж хүмүүс тодорхойлдог. Гэвч “iOS 7” түүнээс дутахгүй” гэжээ.


“iOS 7” нь илүү олон боломжийг агуулсан гэдгээрээ онцлогтой. “iPhone”, “iPad”-ийн хэрэглэгчид “update” хийхэд л хангалттай аж. 


“Apple”-ийнхэн 2011 оноос хойш “Siri” компанитай дууны удирдлагын талаар хамтран ажиллаж байгаа. Шинэ үйлдлийн системийн дууны удирдлага нь бусад үйлдвэрчдэд байхгүй өндөр чанартай гэдгийг Тим Күүк онцолжээ. Мөн “iTunes Radio”-г татаж суулгах боломжтой гэнэ.
- See more at: http://technology.time.mn/content/30280.shtml#sthash.eJfZQNG2.dpuf
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *