Та шинэ телевизор худалдан авах гэж
байна уу? LCD, LED болон Plasma телевизороос алийг нь сонгохоо сайн
мэдэхгүй эргэлзэж байна уу? Тэгвэл та доорхи нийтлэлийг уншаад, ямар
телевизор авахаа шийдээрэй.
Та шинэ телевизор худалдан авах гэж
байна уу? LCD, LED болон Plasma телевизороос алийг нь сонгохоо сайн
мэдэхгүй эргэлзэж байна уу? Тэгвэл та доорхи нийтлэлийг уншаад, ямар
телевизор авахаа шийдээрэй.
LCD, LED болон Plasma гэж юу вэ?
Хамгийн түрүүнд орж ирэх бодол бол энэ гурван телевизорын ялгаа нь юу юм бэ? гэх асуулт.
LCD нь Liquid Crystal Display буюу шингэн кристал дэлгэц хэмээх үгсийн
товчлол. LCD телевизор нь электрон гүйдэл ирэхэд идэвждэг, маш нимгэн
хоёр хавтангийн дунд шингэн кристалыг агуулж байдаг. Шингэн кристал нь
тус бүрдээ жижиг цэгүүдээс бүрддэг.
Жирийн LCD телевизор нь арын гэрэлтүүлэгтээ CCFL гэрлийг ашигладаг бол
LED телевизор нь ижил шингэн кристал хавтан дээр ажиллах боловч гэрэл
ялгаруулагч диод (LED)-ийг ашигладаг. LED нь телевизорын хамгийн сүүлийн
үеийн технологи боловч 60-аад оны үеэс энэхүү технологийг гэрлийн шил,
утасны дэлгэцэн дээр гарах гэрэл зэрэгт хэрэглэдэг байсан юм. Энгийнээр
тайлбарлавал, хэдэн зуун жижиг LED нь LCD дэлгэцэн дээрхи дүрсийг араас
нь эсвэл хажуугаас нь гэрэлтүүлдэг.
Харин Plasma телевизор нь огт өөр зарчмаар ажилладаг. Plasma телевизор
нь бие даасан плазма цэгүүдээс бүрдэх ба эдгээр цэг нь хүчдэл
дамжуулагдахад идэвхждэг.
Plasma болон LCD нь хоёр өөр технологи бол LCD болон LED-ийн ялгаа нь зөвхөн тэдний ашиглаж буй арын гэрэл байдаг.
LED телевизорын тухай:
LED гэдэг нь дэлгэцэнд тодорхой хүчдэл ирэхэд гэрэл ялгаруулдаг электрон
нэгж болох гэрэл ялгаруулагч диод (Light emitting diode) гэсэн утгыг
илтгэдэг.
Гэрэл ялгаруулагч диодыг ашиглаж буй телевизорыг LED ТВ хэмээн нэрлэх ба
телевизорын дэлгэц нь LCD, телевизорын арын гэрэлтүүлэг нь LED юм.
Одоогоор зарим телевизорын моделиуд нь CCFL (Cold Cathode Fluorescent
Lamps)-ийг ашиглаж байгаа боловч арын гэрэлтүүлэгт LED-ийг ашиглах нь
хамгийн оновчтой хувилбар юм.
Давуу тал:
- Дүрсийн өндөр чанар.
- Бусад телевизороос илүү нимгэн.
- Цахилгаан зарцуулалт харьцангуй бага.
- LCD телевизорыг бодвол аль ч өнцгөөс, хаанаас ч үзэхэд тохиромжтой.
- Ашиглагдах хугацаа урт.
Сул тал:
- Харьцангуй үнэтэй.
- Нимгэн учир, дууны чанар алдагддаг.
LCD (Liquid Crystal Display)

LCD телевизор нь компьютерийн дэлгэц, гар утасны дэлгэц болон зарим
тохиолдолд камерийн дэлгэцэнд хэрэглэгддэг шингэн кристал дэлгэцтэй
байдаг.
LCD дэлгэц нь анх компьютерийн дэлгэцэнд зориулагдан бүтээгдсэн ба одоо
LCD телевизорын технологийн ачаар, телевизороо ашиглан тоглоом тоглох
нь илүү тохиромжтой болжээ.
Маш нимгэн, туйлжсан хоёр хавтгай хавтан нь дундаа шингэн кристалыг
агуулах ба шингэн кристал нь тус бүрдээ жижиг цэгүүдээс бүрдэнэ. Хэвтээ,
босоо тэнхлэгийн дагуу байрлах утаснууд нь цэг бүрд хүрч нөлөөлөх ба
тухайн LCD цэг харлахад 90 градусаар туйлждаг. LCD дэлгэц нь өөрөө
гэрлийг үүсгэдэггүй боловч дэлгэцэн дээр дүрсийг гаргахын тулд арын
гэрлийн эх үүсвэрээс шүүлт эсвэл хасалт хийдэг.
Давуу тал:
- Боломжийн үнэ.
- LCD телевизорын хэмжээ нь компьюрийн дэлгэцнээс эхлээд 60 инчийн том дэлгэц хүртэл олон төрлийн сонголттой.
- Дүрсийн чанар сайн.
- Хөнгөн жинтэй.
- Дүрсийг харуулах өнцөг нь 175 градус ба энэ нь та бараг эгц хажуугаас нь үзэх боломжтой гэсэн үг юм.
Сул тал:
- Хажуу талаас нь үзэх боломжтой хэдий ч, өндөрт байрлуулж үзэхэд тохиромжгүй байдаг.
- Дундаж ашиглагдах хугацаа нь 60,000-80,000 цаг.
- Удаан хариу үйлдэл үзүүлдэг буюу дэлгэцэн дээрхи дүрс солигдохдоо
хугацаа их зарцуулж, хурдтай дүрс үзүүлэхэд, дүрс бүрэлзэх тохиолдол
гардаг.
- Дүрсийн чанар сайн хэдий ч, хар саарал зэрэг өнгүүд хангалттай тод байж чаддаггүй.