Samsung гурван талт дэлгэц бүхий смарт утас үйлдвэрлэнэ
2013.11.15
2466
Ухаалаг гар утасны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Samsung
Electronics” компани ирэх онд гурван талт дэлгэц бүхий “Galaxy” гар утсаа гаргана гэдгээ мэдэгдлээ.
Энэхүү гурван талт дэлгэц бүхий шинэ технологийн тусламжтай тухайн хэрэглэгч
аль ч өнцгөөс утсандаа ирсэн мессежийг унших боломжтой болох аж. Шинээр гарах
уг утсанд “Samsung”-ийн “Galaxy Round” гэх хүнхэр дэлгэцтэй утсанд ашиглагддаг
“Youm” гэдэг технологийг ашиглаж байгаа гэдгийг үйлдвэрлэгчийн зүгээс мэдэгдсэн
байна. Түүнчлэн “Samsung Electronics” компани гурван талт дэлгэцийн технологийг
“Galaxy S” болон “Galaxy Note” төрлийн ухаалаг гар утаснууддаа ашиглахаар
болжээ. Хэдийгээр шинэ төхөөрөмжийн худалдаанд гарах өдөр хараахан тодорхой
болоогүй байгаа ч ирэх жилийн хоёрдугаар хагаст зах зээлд гарна гэж баталгаатэй
эх сурвалж мэдээллээ.