
Дэлхий зах зээл дээрх суурин компьютерийн борлуулалт таван жилийн хамгийн доод төвшинд хүрч 80,5 сая компьютер борлогджээ. Энэ нь өнгөрсөн сарынхаас 8,6 хувиар унасан тохиолдол юм. Ийнхүү суурин компьютерийн борлуулалт буурсан нь ухаалаг утас болон таблетын хэрэглээ өссөнтэй холбоотой юм байна. Ийнхүү дараа жил гэхэд зах зээл дээрх суурин компьютерүүдийн үнэ унаж эхлэх бөгөөд жилийн худалдааны эргэлт нь ч буурах хандлага ажиглагдаж байгаа юм. “Хэрэглэгчид одоо авсаархан хаана ч хэрэглэхэд амархан зүйлийг л хүснэ. Аажмаар суурин компьютерийн борлуулалт хамгийн доод төвшиндөө хүрнэ. Гэхдээ зах зээл дээрээс бүрэн арчигдана гэж хэлж чадахгүй” гэж Технологийн салбарын бизнесийн судалгааны төвийн мэргэжилтэн Микако Китагава ярьжээ. Мэргэжилтнүүд ирэх таван жилд ч суурин компьютерийн борлуулалт өсөхгүй хэмээн тааварлаж байна.