Blackberry үйлдвэрлэгчид ашигтай ажиллажээ
Дэлхий
дахинд бизнес хэрэглэгчдийн үнэнч түнш болсон Blackberry смартфоныг
үйлдвэрлэгч Канадын Research in Motion компани санхүүгийн жилийн
гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан нь шинжээчдийн урьдчилсан
таамгаас хол давуу гарчээ. Энэхүү мэдээллийг олон нийтэд зарласны дараа
бирж дээрх тус компанийн хувьцааны үнэ хэдхэн цагийн дотор дөрөв гаруй
хувиар өссөн байна.
Наймдугаар сарыг дуустал гурван сарын
хугацаанд RIM компанийн цэвэр ашиг 796,7 сая ам.долларт хүрсэн нь
өнгөрсөн жилийн 475,6 саятай харьцуулахад огцом өссөн үзүүлэлт юм. Харин
орлогын хэмжээ жилийн өмнөх мөн үетэй харьцуулбал 31 хувиар өсч, 4,62
тэрбум ам.долларт хүрсэн байна.
Харин зах зээлийн шинжээчид компанийн орлогын дүнг 4,47 тэрбум ам.доллар хэмээн урьдчилан дүгнэж байсан юм.
www.news.mn