Breaking News

iOS 7.1 яг юуг өөрчилсөн бэ?

 Хэдхэн хоногийн өмнө гарсан iOS 7.1 шинэчлэл бол 7 дугаар хувилбар гарснаас хойшх хамгийн том өөрчлөлт юм.

Үүгээрээ Apple компани хоёр том хэмжээний шинэчлэл нэвтрүүлсэн. Нэг нь CarPlay буюу автомашинуудтай ойлголцох функц. Нөгөө нь iBeacon буюу дотоод орчинд байршил тогтоох систем.

Эдгээр нь хэрэглээнд өнөөдөр нэвтрээгүй байгаа тул ирээдүйд бидэнд хэрэг болно гэсэн үг юм.

Харин яг одоо таны гар утсанд ямар ямар өөрчлөлт авчирсныг харцгаая.

1. Телефоны товчнууд

Товчнууд дугуйрсан хэлбэртэй болсон

Дугаар цуглуулах товчнууд дугуй хэвээрээ байгаа бол бусад удирдлагын товчнууд тэгш өнцөгт хэлбэрээ дугуй хэлбэрээр сольжээ.

Товчнууд дугуйрсан хэлбэртэй болсон

Дуудлага ирэхэд авах, таслах гэх мэт товчууд ч гэсэн мөн ингэж өөрчлөгджээ.

2. Touch ID & Passcode

Шинэ меню нэмэгдсэн

iPhone 5S-ын Touch (хурууны хээ таних) функцын хэрэглээг дэмжихийн тулд Settings хэсэгт бие даасан меню болгож оруулжээ.

3. Wallpaper-ын хөдөлгөөнийг (parallax effect) хориглох

Хөдөлгөөнт эффектыг хорьж болно

Анх iOS 7 гарахад Wallpaper нь гарын хөдөлгөөн дагаж хөдөлдөг (parallax effect) байсан. Тэгвэл 7.1 дээр түүнийг нь хорих тохиргоо бий болжээ. Ингэснээр Wallpaper ямар нэгэн эффектгүй харагдана.

4. Цаг агаар болон Календарын өөрчлөлт

Цаг агаарын айкон дүүрэн будагдаж Календар тэмдэлгэлт өдрийг харуулдаг болсон

Цаг агаарын үзэгдлүүдийн зурагнууд зөвхөн хүрээтэй, дотроо дүүргэлтгүй байсан бол одоо бүрэн дүүргэлттэй болсон. Ингэснээр ялгаж харахад илүү тод болжээ. Харин Календар нь тухайн өдрийн тэмдэглэлт үйл явдлыг харуулдаг болсон байна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *