“Yahoo” корпораци хөдөлгөөнт технологийн чиглэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 
“Blink” компани ирэх долоо хоногоос iOS болон Android үйлдлийн системд зориулсан үйлчилгээгээ түр зогсоохоо мэдэгджээ. Зургийг: bbc.com
мессенжерийн “Blink” аппликейшнийг худалдан авсан байна. 2012 онд Марисса Мэйер “Yahoo”-ийн гүйцэтгэх захирал болсноосоо хойш тус корпорацид бодлогын олон өөрчлөлт хийж, “Tumblr” зэрэг компаниудыг худалдан авсан. Тэгвэл “Blink”-ийг худалдан авснаар үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч “Snapchat”-тай өрсөлдөх стратеги боловсруулж буй ажээ. Харин “Blink” компани ирэх долоо хоногоос iOS болон Android үйлдлийн системд зориулсан үйлчилгээгээ түр зогсоохоо мэдэгджээ. Дашрамд дурдахад “Blink” нь хэрэглэгчийн тохиргоогоор илгээсэн зураг болон зурвасыг тэр даруй устгадаг юм. Энэ давуу талаараа бусад мессенжерээ ялгардаг ажээ.