Breaking News

“Mi Pad” урд хөршийн зах зээлд ирэх сараас худалдаанд гарна

 Гар утас, цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ Хятадад тэргүүлэгч “Xiaomi” корпораци таблет компьютер үйлдвэрлэх болсноо мэдэгдлээ. Ирэх сараас урд хөршийн зах зээлд худалдаанд гарах “Mi Pad” нэртэй энэ шинэ бүтээгдэхүүн нь “Xiaomi”-ийн хувьд “Apple” болон “Samsung Electronics”-той өрсөлдөх бас нэг хөшүүрэг болох юм байна. “Foxconn Technology Group”-тэй хамтран бүтээж байгаа “Mi Pad” таблет компьютер нь Android үйлдлийн системтэй, 16 гегабайт багтаамжтайгаас гадна зах зээлд 240 ам.доллараар борлуулагдах аж. “Xiaomi”-ийн мэдэгдсэнээр шинэ бүтээгдэхүүний гол давуу тал нь хямд үнэ юм байна. Одоогоор үүнтэй адил төрлийн бүтээгдэхүүнүүд Amazon.com-д 399 болон 329 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм. Технологийн салбарт өрсөлдөөн ширүүсч байгаа учраас “Xiaomi” корпораци дэлхийн томоохон 10 зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Энэ хүрээнд ухаалаг гар утасныхаа үнийг бууруулж, шинэ загварын өндөр нягтралтай телевизороо худалдаанд гаргасан байна. 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *