Breaking News

“Facebook” Хятадад борлуулалтын үйлчилгээний салбараа нээнэ

 Нийгмийн сүлжээний “Facebook” сайт анх удаа БНХАУ-д борлуулалтын үйлчилгээний салбараа нээх гэж байгаа талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр “Facebook” БНХАУ-д хязгаарлагдмал байдлаар ашиглагддаг ч орон нутгийн зар сурталчилгааны байгууллагуудтай хамтран өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчиддээ ойртон ажиллахын тулд дээрх алхмыг хийхээр болжээ. “Facebook”-ийн хувьд БНХАУ үйл ажиллагаагаа хүргэж чадаагүй байгаа томоохон зах зээлийн нэг юм. Тиймээс тус компани БНХАУ дахь үйл ажиллагаагаа илүү нээлттэй болгох хүрээнд өнгөрсөн есдүгээр сард тус улсын Засгийн газрын төлөөлөлтэй хоригийн талаар ярилцжээ. Үүнтэй холбогдуулж БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс “Facebook” нь дотоодын компаниуд олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэхэд нь хувь нэмрээ оруулах боломжтой талаар цахим хуудсаараа мэдээлж байсан юм. “Facebook”-ийн үйлчилгээний  салбарын байршил болон нээлт хийх  хугацаа тодорхойгүй байгаа ч энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *