Мобиком корпорацийн баг тамирчид мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын спорт наадамд амжилтаа бататган алтан цомын эзэд боллоо 2014.5.19 2713 Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын наадамд Мобикомын баг тамирчид дахин түрүүлж өнгөрсөн жилийн амжилтаа бататган Алтан цомын эзэн болсон байна. Тус Спорт өдөрлөгийг “Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар” болон “Скайтел групп” хамтран 5 сарын 8-с 5 сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулсан ба тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 25 байгууллагын нийт 1300 тамирчид хөл бөмбөг, сагс, гар бөмбөг, теннис, шатар, кибер, дартс гэсэн спортын 7 төрөлд өрсөлджээ.