Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPO-2014” уламжлалт үзэсгэлэн “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор энэ сарын 22-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох гэж байна.Энэ тухай өнөөдөр Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Балгансүрэн, “Скайтел” компанийн захирал Д.Болор, “DDISH TV” компанийн захирал Д.Ганболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Найм дахь жилдээ болох уг үзэсгэлэнд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэнэ.
Цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, төрөөс иргэдэд хүргэж буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн долоон зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулах юм байна.
Үзэсгэлэнд оролцогчдоос шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачилга, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг уламжлал ёсоор олон нийтийн санал асуулгаар тодруулна. Харин үзэсгэлэнгийн шилдэг оролцогч, санаачилгатай оролцогч, өвөрмөц оролцогчийг зохион байгуулах хорооноос шалгаруулах тухай зохион байгуулагчид мэдээллээ.
Энэхүү үйл ажиллагаа нь манай улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 93 жил, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог аж.
Ойн үйл ажиллагааны хүрээнд “Хиймэл дагуул-бидний гараар” сэдэвт Кансат сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээх үндэсний хоёрдугаар уралдаан, “Радио Монгол” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана.
Мөн Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага /APT/-тай хамтран
Тус форумд Ази номхон далайн 21 орны төлөөлөгч оролцон, туршлага солилцохын зэрэгцээ бүс нутгийн мэдээллийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар нэгдсэн ойлголтод хүрэх юм байна.