Ноднин жил АНУ-ын Мисс бүсгүйн нүцгэн зургийг веб камераар нь дамжин авсан хэрэг гарч байсан. Түүнийг 20 настай Жэйред Жэймс Абрахамс хэмээх залуу хийсэн болох нь батлагдаж 18 сар шоронд хоригдох шийтгэл авсан юм.Гэтэл ийм аргаар бусдын нүцгэн зургийг хулгайлж сүрдүүлэн мөнгө нэхдэг нийт 97 хүнийг хуулийн байгуулагууд олж илрүүлжээ.
Тэд үүнийг хийхдээ Blackshades Remote Access Tool хэмээх програм хангамжийг ашигладаг гэнэ. Халдахдаа эхлээд нийгмийн сүлжээгээр дамжуулан ямар нэг линк явуулдаг аж. Түүн дээр дарахад программ автоматаар татагдаж компьютерт нь суудаг. Дараа нь суусан программ нь тухайн хүний бичиг баримт руу нэвтрэх, гарнаас дарагдсан товчнуудыг бүртгэх, веб камерыг нь нууцаар идэвхжүүлж зургийг нь авах үйлдэл хийдэг байна.
Уг программыг 170 орчим доллараар худалддаг ба одоогоор худалдаж авсан мянга гаран хүн байгаа гэж Европын хууль сахиулах ЕвроПол байгууллагынхан мэдээлжээ.
Хэрэглэгчдэд зөвлөхөд компьютерынхаа веб камерыг ашиглахгүй үедээ наалт нааж таглаж байх нь хамгийн аюулгүй арга юм.