“Хүн робот” хөгжүүлэлтийн зах зээлд тэргүүлэгч “Honda” компани өчигдөр Нью-Йоркийн олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр шинэ роботоо танилцууллаа.“Манхаттен” зочид буудалд болсон танилцуулгын үеэр “ASIMO” робот өсвөр насны хөвгүүн шиг дуу хоолойгоор “Сайн байцгаана уу, Нью-йоркчуудаа! Өнөөдөр та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна” хэмээн англиар ярьжээ.
“Honda”-гийн робот нь 1.3 метрийн өндөртэй, 50 кг жинтэй бөгөөд 9 км цагийн хурдтай гүйж чадна.
Зохион бүтээгчдийн ярьснаар шинэ “ASIMO” өмнөх загваруудаа бодвол хөдөлгөөний хувьд харьцангуй уян хатан болжээ. Тэрчлэн хүмүүстэй ярилцах, мэндлэх талаар үгийн баялагтай болсон гэнэ.