Breaking News

Хамгийн анхны брайль гар утас гарлаа

 Лондон хотноо төвтэй, “OwnFone” фирм харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэлхийн хамгийн анхны брайль гар утсыг бүтээсэн тухай BBC мэдээлжээ.

Энэхүү гар утас нь ар болон нүүрэн талдаа брайль үсэгтэй хэвлэгдсэн ба өмнө нь ижил төрлийн гар утсыг бүтээж байсан ч худалдаанд гаргаж байгаагүй аж.

Мөн энэхүү гар утас нь брайль үсэг мэдэхгүй хүмүүст зориулж, энгийн текстийг ч мөн товгороор хэвлэж өгсөн байна.

Хараагүй хүмүүст гар утас хэрэглэхэд илүү их боломж олгож буй энэхүү гар утсыг Англи улсад худлдаанд гаргаад байгаа ба 60 фунт стерлингийн үнэтэй байгаа юм байна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *