Breaking News

Твиттерт олон зураг оруулах, найзуудаа tag-лах боломж бүрэн нээгдлээ

 Гуравдугаар сард зөвхөн iPhone утаснаас дөрөв хүртлэх зураг жиргээндээ нэмж оруулах, найзуудаа tag-лах боломжийг Twitter компаниас нэвтрүүлээд байсан билээ.

Тэгвэл өнөөдрөөс Твиттерын веб хэрэглэгчид болон Андройд хэрэглэгчдэд энэ боломж нэмэгдлээ.

Та вебээс эхний зургаа оруулсны дараа "Add more" товч үзэгдэх ба түүгээр дахин нэмж зургууд оруулж болно. Ингэж жиргэсэн зургууд нэг жиргээн дотор эвлүүлэгдэж орох юм.

Харин tag-лах тохиргоог Settings->Privacy and Security хэсэг дэх Photo tagging сонголтоор тааруулж хэрэглэнэ.

Андойд утастай хэрэгэлгчид Twitter app-аа сүүлийн хувилбараар шинэчлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *