“Microsoft” корпораци Surface Pro 3 нэртэй шинэ таблетаа албан ёсоор танилцуулсан тухай BBC мэдээлжээ. Энэхү шинэ таблет нь өмнөх загваруудтай харьцуулахад нимгэн, хөнгөн болсны дээр харьцангуй том буюу 12 инчийн дэлгэцтэй болжээ. Тиймээс таблет болон лэптоп хэлбэрээр ашиглаж болох давуу талтай юм байна.
Харин үнийн хувьд зах зээлд 799 ам.доллараар борлуулах ба таблетын зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр үнэтэй байгаа юм.
Тиймээс шинжээчдийн зүгээс 300-400 ам.долларын үнэтэй борлуулагдаж буй андройд таблетуудтай өрсөлдөж, амжилттай борлуулагдана гэдэг эргэлзээтэй хэмээн үзэж байна.