Японы Sony компани өнгөрсөн жил танилцуулсан PlayStation 4 консолдоо зориулж, хамгийн алдартай бүтээгдэхүүнийхээ нэг болох SingStar-ын хувилбарыг гаргах тухайгаа өнөөдөр мэдээлжээ.Өнөөдөр SingStar-ын 10 жилийн ой болж байгаа ба тус хөгжмийн видео тоглоом нь нийтдээ 26 сая хувь борлуулагдсан байна.
SingStar тоглоом нь Playstation-ы өмнөх бүх хувилбарууд дээр гарч байсан ба тоглогч нь дуу дуулж оноо авдаг тоглоом юм.
Өмнөх хувилбарууд нь тусгай микрофон ашигладаг байсан бол PS4-ынх нь хувилбар ухаалаг гар утсаа микрофон болгон ашиглах боломжтой болжээ.