Үнэгүй цахим сургалтын сайттай боллоо
Монголын
Мянганы сорилтын сангийн техникийн болон мэргэжлийн боловсрол сураглтыг
сайжруулах өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Юү Эс Ай”
мэргэжлийн сургууль цахим сургалтын сайт бүтээжээ.
Энэхүү www.e-bagsh.mn
цахим хуудсаас та монгол, англи хэл дээр видео лекц, бие даах ажил,
шалгалт, сорилд хамрагдан цогц мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой
юм байна. Цахим сургалтын багш нар эхний ээлжинд мэдээллийн технологи,
автомеханик, барилгын мэргэжлээр хичээлийн агууллагыг энгийн үг
хэлбэрээр цахим хуудаснаа байршуулаад байгаа юм байна.
Хэрвээ та
энэ чиглэээр суралцахыг хүсвэл сонирхсон ангидаа суралцах хүсэлтээ
цахим хуудсаар дамжуулан илгээхэд л хангалттай аж. Таны хүсэлтийг албаны
хүмүүс хүлээж авсанаар цахим сургалт нээлттэй болох нь ээ.