Breaking News

1C Mongolia

 
1С: Жижиг дунд бизнес» нь жижиг бизнес эрхлэдэг аж ахуйг удирдах болон бүртгэлийн хөтлөхөд зориулсан бэлэн цогц шийдэл юм. Програм нь бүх төрлийн бүртгэл, дүн шинжилгээ, судалгаа болон төлөвлөгвө гаргахад шаардлагатай бүх л үйлдлийг хэрэгжүүлсэн болно. Тухайн шийдэл нь байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад шаардлагатай бүх боломжийг түхайн байгууллагын удирдлага болон эзэмшигчид, харин ажилтан албан хаагчид үр бүтээлтэй ажиллах шинэ боломжуудыг олгосноор компанийн үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөег дээшлүүлэхэд тус болно.

Нэгдсэн мэдээллийн систем дээр харилцагчийн бааз, банк болон кассын гүйлгээ, гэрээлэгчид, ажилчид, төсөвтэй хийх тооцоо, захиалга, бараа материал, бүтээгдэхүүн болон зардал, жижиглэнгийн худаддааг оролцуулан худалдаа наймааны ажлын бүртгэл, худалдааны төхөөрөмжийн холболт, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, орлого зарлага, ашиг болон алдагдал, хөрөнгө зэргийн бүртгэлийг хөтлөнө.

Тухайн програм нь борлуулалтыг төлөвлөх, ажилчид болон гол чухал нөөцийг татах, ажил гүйцэтгэх, бараа материал ачих болон нийлүүлэх хуваарь гаргах, хуваарь болон төлөвлөпөөг биелүүлсэн эсэхийг хянах боломжийг олгоно.

Мөнгөн хөрөнгийг оновчгой үр ашигтай удирдахад зориулан төлбөрийн календарь болон санхүүгийн төлөвлөгөө (төсөв) зохиох функционал агуулсан.

Програмыг хэд хэдэн бие даасан эсвэл бизнесийн нэг салбарын компани болон хувийн бизнес эрхлэгчид ашиглах боломжтой. Бүртгэлийг дурын валютаар хөтлөх боломжтой.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *