Тус компани нь 2003 онд байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь
• Програм хангамж
• Автоматжуулалт
• Электроник
• Гадаад худалдаа болно.
Гүйцэтгэсэн ажлуудаас:
Электроник, автоматжуулалтын чиглэлээр 100 гаруй шийдэл, бүтээл, 20 орчим төхөөрөмжийн шийдэлтэй хосолсон лрограм хангамж хийсэн.
Төрөл бүрийн шийдэл бүхий ажлын үнэмлэх, хөнгөлөлтийн болон урамшууллын карт, хуруу, нүүр болон картаар цаг бүртгэх систем, нэвтрэх систем, хяналтын камерийн систем болон бусад олон шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгож байна.
2009 онд - Төв аймгийн Алтанбулаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод радом барих ажпыг гүйцэтгэсэн.
2011 онд - Гашуунсухайт-Тавантолгойн 243 км зам барих замын зургаан компанийн үйл ажиллагаанд туслах техникийн хяналт, зөвлөгөө, засвар үйлчилгээний багийг зохион байгуулж амжилттай гүйцэтгэсэн.
2012 онд - Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд радом барих ажпыг гүйцэтгэсэн.
2012 онд МЦХ ХК-ийн 50,000 хэрэглэгчийн дуут шуудангийн иж бүрдэл системийг хийсэн.
2003-2014 онуудад цаг бүртгэл, нэвтрэх хяналтын төхөөрөмжүүдийг нийт 700 орчим аж ахуйн нэгжүүдэд суурилуулсан болно.
2003-2014 он хүртэл УБТЗ-ын 30 орчим өртөөнд диспетчер, галт тэрэгний машинч, радио станцуудын ярианы бичлэгийн системийг суурилуулсан.
Тус компанийн үйл ажиллагааны эрхэм зорилго нь шинэ технологи, сайн шийдпийг хэрэглэгч өөрийн бизнэстээ нэвтрүүлэхэд туслах, хамтран ажиллах, хэрэглэгчдийн санал болгосон ажлыг чанартай гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн ажилдаа тасралтгүй үйлчилгээ үзүүлэхэд оршино.