Манай байгууллага нь анх 2004 оноос эхлэн мэдээллийн технологи, сансрын холбооны зөвлөх үйлчилгээ, нарны эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг үйл ажиллагааг эрхэлж ирсэн.
Исатком ХХК нь 2012 оны 10 сараас эхлэн сансрын холбооны шинэ технологи болох Израйл улсын Gilat компанийн SkyEdge II хаб системийг шинээр байгуулж, Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан өгөгдлийн сүлжээ зохион байгуулах, алслагдсан бүс нутагт интернэт болон телефон ярианы үйлчилгээ үзүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид одоогоор Скайтел ХХК-ийн орон нутаг дахь салбаруудад дамжуулах шугамын холболт мөн Хаан банк, Төрийн банк, Капитал банкуудын хөдөө орон нутгийн салбаруудыг төв сервертэй нь Онлайн холболт, Төрийн болон хувийн, уул уурхайн компаниудыг хамарсан нийт 720 гаруй хэрэглэгчдэд өөрийн үйлчилгээгээ хүргээд байна.