Breaking News

Cisco компани сервер компьютераа гаргалаа

 Саяхан Cisco олон сарын турш хүмүүсийн ам дамжин яригдсан цуурхалыг эцэс болгож, хамгийн анхны серверийн компьютераа компанийхаа Сан Хосе дахь төв байранд олон нийтэд дэлгэн үзүүллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь Cisco-гийн уламжлалт түншүүд болох Hewlett-Packard, I.B.M. , Dell компаниудын ноёрхол тогтсон зах зээлд шууд халдсаныг өгүүлэх хэрэгтэй.

 

Тус компаниуд нь Cisco-гийн гол сүлжээний hardware, routers, switches зэрэгтэй хорших олон тэрбум долларын компьютерийг энэ олон жил борлуулсан юм. Харин Cisco-гийн гүйцэтгэх тэргүүн Т. Жон Чаймбэрз компаниа ширүүхэн өрсөлдөөн эхлүүлэх цаг болсон гэж үзэж байна.
“Эцсийн эцэст энэ нь зах зээлийн дараа шатны хувьсалын үйл явцыг тэргүүлэх тухай яриа юм шүү дээ” хэмээн Чаймбэрз нэгэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Нью Йорк Таймс хэвлэл нэгдүгээр сард Cisco-гийн энэхүү төлөвлөгөөг танилцуулж байсан байна.
Virtualization software гарч ирсэнээр серверийн шинэ төрлийн компьютер шаардагдаж эхэлсэн хэмээн Чаймбэрз өгүүлж байна. VMware-ын хүчээр нэрд гарсан Virtualization software нь нэг сервер дээр улам олон software application ачаалах боломж бий болгож, компаниудад хөрөнгө хэмнэхэд тустай болсон юм.
Virtualization нь сервер, storage systems болон сүлжээний тоног төхөөрөмж хоорондын ялгаа, хязгаарыг бүдгэрүүлсэн тул өнөө үед ганцхан зорилгод ашиглагдах software хийснээс маш уян хатан шинэ virtual хэрэглээний програм хийх нь илүү чухал болжээ.


Unified Computing Системийнхээ ачаар Cisco нь сервер, storage болон сүлжээний системүүдийг ганцхан бүтээгдэхүүнд багтаан үйлдвэрлэж байна. Одоо ганцхан төхөөрөмж дээр хэдэн зуун virtual сервер ажиллуулж болно хэмээн Cisco-ийн төлөөлөгч ярьж байна.
Шинжээчид энэхүү бүтээгдэхүүнийг серверийн зах зээлд сүүлийн үед орж ирсэн хамгийн том стратегийн өөрчлөлт хэмээн үнэлж байна. “Нөхцөл байдлыг үнэхээр их өөрчиллөө” хэмээн Cisco-гийн хэвлэлийн бага хуралд оролцсон Форрестер Рийсарч бүлгийн шинжээч James Staten хэллээ. “Тэд дайн зарлаад, I.B.M. H.P хоёрын эсрэг шууд дайралт хийлээ шүү дээ” гэж тэрээр нэмлээ.
Серверийн томоохон үйлдвэрлэгчид иймэрхүү шинэ бүтээгдэхүүн удахгүй гаргана хэмээн шинжээчид хүлээж байна.
Хэдийгээр сүлжээний төхөөрөмжтэй харьцуулбал сервер нь ашиг бага авчирдаг ч Cisco нь VMware, BMC зэрэг software үйлдвэрлэгчидтэй хамтран Програм хангамж болон Техник хангамжийг багцлан борлуулах болсон бөгөөд ингэснээрээ серверийн аж үйлдвэрт байж болох хамгийн өндөр ашиг гаргах боломжийг өөртөө бүрдүүлжээ.
H.P. –гийнхэн аль хэдийн хариу арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд Cisco-гийн бизнесийн үндсэн салбар болох сүлжээний төхөөрөмжийн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, virtualization технологио нарийвчилж эхлээд байна.
1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *