Анх 2008 оноос эхэлсэн манай үйлчилгээ одоогоор 80 гаруй телевиз, радиогийн сувгуудыг Монгол орны өнцөг булан бүрт Телстар 18 хиймэл дагуулаар тоон чанартайгаар хүргэж байна.
Тус үйлчилгээг хүлээн авахад танд ДДэшТВ-н багц байхад л хангалттай. Үүнд:
• Хүлээн авагч MERLIN 351
• Смарт карт, 1 сарын эрхтэй
• Тавган антенн, 75 см голчтой
• Коаксиал кабель, 10м
• Кабелийн толгой, 2ш
• ЛНБ буюу дуран ордог.
ДДэшТВ-н хэрэглэгчид энэ үеэр ямар нэгэн нэмэлт төхөөрөмж авах шаардлагагүй. Таны үздэг 80 сувгууд хэвээрээ байх ба үүнд ямар ч өөрчлөлт орохгүй.