“Гурван сор” компани 2005 онд анх байгуулагдаж байсан бол өнөөдөр 40 гаруй ажилтантай, жилд 30,000 гаруй ширхэг ноолууран, ноосон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болжээ. Өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гадаад, дотоод зах зээлд худалдан борлуулахын зэрэгцээ, бусад Европ, Азийн брэндийн бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэн хамтран ажилладаг. Бүтээгдэхүүн хөгжлийн бодлогодоо шинэ техник, технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний загвар, чанарын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн ажилласнаар өндөр хөгжилтэй 10 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортлож байна.

Бид Түншүүдийнхээ итгэлийг хүлээсэн тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Үндэсний Үйлдвэрлэгч компани юм. Үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа бүтээгдэхүүнд тавигдах стандарт шаардлагаа тасралтгүй нэмэгдүүлсээр орчин үеийн техник тоног төхөөрөмжийг эзэмшсэн үйлдвэрлэгчдийн нэг болсон.
Хэрэглэгч төвтэй өнөөгийн зах зээлийн шинэ давалгааг өөрийн бүтээгдэхүүндээ тусган, эдэлгээний чанар, эдэлж хэрэглэж буй нэгний “хоёр дахь арьс” нь хэмээн эрхэмлэн ажилладаг. Бид дотоодын зах зээлд импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын хэрэглэгчиддээ тухайн бүст тавигдах гол үзүүлэлтийг үндэс болгон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
ХОЛБОО БАРИХ
ХАЯГ:
Баянгол дүүрэг, 4-р хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 388, Ш/С-36, Ш/Х-54, Улаанбаатар 17032 Монгол улс
УТАС: +976-70113882
И-мэйл: info@gurvansor.mn
Web: www.gurvansor.mn
Эвсэг Кашмир ХХК
2018.10.23 100
.jpg)
"Эвсэг" ХХК нь 2000 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж ирсэн. Компаний хувьцааны 49%-ийг компаний ажиллагсад эзэмшдэг тул компаний хамт олон үйл ажиллагааг нь өргөжүүлэх, үр дүнг сайжруулах талаар зорилго нэгтэй ажиллаж өөрийн бүтээн байгуулалт хийж амжилт нь ахиж байна. Тус компани нь монгол ямааны ноолуур, тэмээний ноосоор Монголдоо үйлдвэрлэсэн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн төрөл бүрийн оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Ноос, ноолуурын салбар дахь үндэсний томоохон компани болон өргөжиж байна.
"Эвсэг" компани нь тав тухтай орчинд, бүтээгдэхүүний өнгө, загварын сонголтыг нэг дороос хийх боломжийг хэрэглэгчиддээ бүрдүүлэх зорилгоор 2005 онд Германы архиктектурын багтай хамтарч, олон улсын жишигт хүрэхүйц "Эвсэг үйлдвэрийн төв дэлгүүр"-ийг нээж ажиллуулснаар өнөөдөр Эвсэг брэнд нь хэрэглэгчдэд танигдаж, Улаанбаатар хот болон орон нутгийн сүлжээ дэлгүүрүүдээр өргөжиж хэрэглэгчидэд хүрч байна.
Манай бүтээгдэхүүний хэрэглэгчдийн таашаалыг хүлээх болсон онцлог нь эх орны үнэт түүхий эд болох цэвэр монгол ямааны ноолуур, тэмээний ноосыг европын өндөр чанартай туслах материал, технологиор чанарын өндөр түвшинд боловсруулж, мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилчид инженерүүд, дизайнеруудын сэтгэл шингэсэн ур ухаанаар бүтээгддэгт оршино.
Манай компаний ерөнхий дизайнерын бүтээл 2007 онд гоёл наадмаас Шилдэг дизайнер 2009 онд шилдэгийн, шилдэг гранпри авч байсан нь манай бүтээгдэхүүнийг шилдгийн шилдэг гэдгийг харуулж байна.
Эвсэг брэндийн бүтээгдэхүүн нь 100% монгол ноолууран бүтээгдэхүүн, "органик бүтээгдэхүүн" гэдгээрээ нэр хүндтэй болсон.
ХАЯГ:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Зайсан замд, Богдын музейн баруун урд талд
Утас: 976-11-343595
976-99953027
Email: info@evsegcashmere.mn
Web; www.evsegcashmere.mn
Могол Ноос ХХК
2018.10.23 111
“Могол ноос” ХХК нь 1995 оноос хонины ноосыг бэлтгэн боловсруулахгүйгээр экспортонд гарган ажиллаж байгаад 2001оноос ноос боловсруулах үйлдвэр байгуулж, түүнээс хойш 10 жил тасралтгүй ажилласнаараа түүхий эдийг бэлтгэх арвин их туршлагатай, байнгын бэлтгэн нийлүүлэгч орон нутгийн түншүүдтэй, мөн компанийн биет төлөөлөгчдийг аймгуудад ажиллуулан түүхий эдээ бэлтгэдэг болсон юм.

Үйлдвэрлэлийн байршлын хувьд эсгий, ноос ноолуур угаах, самнах үйлдвэр Төв аймгийн Баянцогт сумын нутагт УБ хотоос 90 км зайд, баруун аймгууд руу явдаг хучилттай автозамаас 18 км-т, ээрмэлийн үйлдвэр Төв аймгийн Зуун мод хотод жилд 200тн нарийн номерийн ноосон ээрмэл утас үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг ашиглалтанд өгсөн. Энэ үйлдвэрийн ээрмэл утсаар ноосон даавуу үйлдвэрлэх 3-4 үйлдвэр Монгол улсад байгуулах боломжтой юм.
Үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах барилга обьект нь байнгын гэрэл цахилгаан, дулаан сантехник, цэвэр бохирын иж бүрэн шугам гэх мэт дэд бүтцээр сайн хангагдсан. Мөн түүхий эд болон шаардлагатай сэлбэг хэрэгслээ татан авах зах зээлтэй ойр байршсан нь үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах таатай боломж нөхцөл болдог.
“Могол ноос” ХХК-ний хонины угаасан бүдүүвтэр ноос нь дотоод гадаадын хивсний үйлдвэрийн гол түүхий эд бөгөөд Эрдэнэт хивс ХК, УБ хивс ХК, БНХАУ, БНСУ, БНЭУлсад экспортод тогтмол гаргасаар ирсэн.
Мөн ноос угаах үйлдвэрийн дэргэд 2006 онд Эсгийний үйлдвэр, 2011 онд ноос ноолуурын хялгас ялгах үйлдвэр, 2012 онд Төв аймгийн Зуунмод хотод Ээрмэл утасны үйлдвэр байгуулан ажиллаж байна. Уг үйлдвэрийн эсгий нь чанар сайтай учир борлуулалт сайн байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд УБ хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн гэр хорооллын монгол гэрийг дулаалах төсөлд оролцож 2009 онд 150 гэрийг, 2010 онд 620 гэрийг, 2011-2012 онд 2150 гэрийг дулаалсан юм. Иймд манай бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөж байна.
Үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 10 жил ажилласан тул үйлдвэрт ажиллах боловсон хүчин, мэргэшсэн ажилчидтай болжээ. Үйлдвэрийн үйл ажиллагааны явцад бүтээгдэхүүний чанар байдлыг шалгаж байх иж бүрэн лаборатори ажиллаж байдаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь жигдэрч тодорхой хэмжээнд гадаад дотоодын зах зээлд нэр хүндтэй болсон билээ.
ТӨВ ОФФИС :
Монгол улс, Улаанбаатар-16064
Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол
Амарсанаагийн гудамж (Модны-2), NDN Бизнес Төв 401 тоот
Утас/Факс : +976-7611-9977
E-mail : info@mogolnoos.mn
НООС, НООЛУУР УГААХ, САМНАХ,
УГААСАН НООС НООЛУУРЫН ХЯЛГАС ЯЛГАХ,
ЭСГИЙНИЙ ҮЙЛДВЭР :
Монгол улс, Төв аймаг,
Баянцогт сум, 2-р баг
ЭЭРМЭЛ УТАСНЫ ҮЙЛДВЭР :
Монгол улс, Төв аймаг,
Зуунмод сум, 6-р баг
Утас : +976-7027-3537, Факс : +976-7000-3264
Цаст Согоот ХХК
2018.10.23 89
Монгол улс, АНУ-ын Засгийн газрын хооронд 1992-1993 онуудад байгуулсан “АНУ-аас Монгол улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийн дагуу тусламжийн шар тос, цөцгийн тосны борлуулалтын орлогоос жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр зарцуулахаар 1993 онд Худалдаа үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-нд жижиг, дунд үйлдвэрийн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. 2000 онд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Үйлдвэр, худалдааны яам байгуулагдсанаар Үйлдвэр, худалдааны сайдын 2000 оны А/23 тоот тушаал гарч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг өөрийгөө санхүүжүүлж, бие даасан хэлбэрээр ажиллуулахаар шинэчлэн зохион байгуулснаар өнөөдрийн ЖДҮХСангийн эхлэл тавигдсан гэж үздэг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2009 оны 1 тоот тушаалаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн яамны харъяалалд чиг үүргийн дагуу шилжсэн боловч өнөөдөр ууган яамныхаа харъяанд буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор 24 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, БГД, ГРАНД ПЛАЗА, 14-Р ДАВХАР 1404 тоот
Утас: 976-99109125, 70131889, 94011889
Говь ХК
2018.10.23 87
Говь ХК нь Монголчуудын бахархал болсон ноос ноолуураар чанар, дэгжин байдлыг илэрхийлэхүйц хувцсыг урласаар 37 жилийг ардаа үлдээжээ.
Засгийн газрын эзэмшилд 30 жил байсан Говь компани нь 2007 оны 7 сард хувьцаат компанийн замналаар явж, хувцас загварын түүхэнд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн. Говь брэндийн чанар, сэтгэл татам чанарыг хэрэглэгчдэд таниулах зорилгоор ажиллаж, үйлдвэрлэл, дизайны өвөрмөц шийдлээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор багтжээ.
Бид 1600 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэж, ноолуурын түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.
ХАЯГ:
Үйлдвэрийн гудамж, 3-р хороо, Хан Уул дүүрэг, Улаанбаатар 17062, Монгол улс, Ш/Х 36/434
Email: marketing@gobi.mn
Web: www.gobi.mn
Гоёл Кашмир ХХК
2018.10.23 116
Гоёл кашмер ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээгээр харилцагч, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн ажилласаар эдүгээ дэлхийн шилдэг шинэ техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, жилдээ 60 гаруй мянган ширхэг сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 100 гаруй чадварлаг хамт олонтой болтлоо өргөжин тэлжээ.
Ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Манай компани нь 2015 онд Швейцарь улсын нэр хүнд бүхий Tes Teх лабораториор өөрийн үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүний чанарыг албан ёсоор баталгаажуулсан бөгөөд орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгынхоо хүрээнд хэрэглэгчдийн хүсэл сонирхол, улирлын онцлогт тохирох эрэгтэй, эмэгтэй, хүүхэд болон ахуйн хэрэглээний чанартай бараа бүтээгдэхүүнийг хавар зун, намар өвөл, үндэсний хувцас, гоёлын даашинз болон хүүхдийн хувцасны коллекциудаар үйлдвэрлэн гаргаж байна.
Бид бүхэн дотоодын 9 нэрийн барааны дэлгүүр, 30 гаруй гэрээт борлуулагчийн сувгуудаар дамжуулан дотоодын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг. Мөн ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ, АНУ, Швейцарь зэрэг 10 гаруй гадаад орны харилцагчид өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор нийлүүлж байна.
Дархан Минж ХХК
2018.10.23 118

“Дархан Минж” ХХК нь анх 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн борлуулах зорилготой байгуулагдсан бөгөөд салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудын нэг юм. Өнөөдрийн байдлаар бид арьсыг хагас болон бүтэн боловсруулах, нэхий бэлэн гадуур хувцас, эдлэл, ажлын болон тусгай зориулалтын хувцсыг үйлдвэрлэн борлуулахаас гадна нэхий эдлэлд цэвэрлэгээ ба нөхөн сэргээлт хийх үйлчилгээ эрхэлж байна. Дархан хотод байрлах боловсруулах үйлдвэр нь жилдээ 250 000 ширхэг нэхий боловсруулж, 20000-35000 ширхэг нэхий дээл,бусад нэхий эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай.
ХАЯГ:
Улаанбаатар хот, БЗД, 13-р хороолол, 18-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж, Өөрийн байр
Утас: 976-70152525, 976-70152565
Web: www.darkhanminj.mn
Email: contact@darkhanminj.mn
Гоёо ХХК
2018.10.23 82
1993 онд монголын анхны хувийн хэвшлийн ноос, ноолуурын компани болж 50 ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр Гоёо компани 400 гаруй ажилтантай, жилд 300,000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг болжээ. Бэлчээрийн мал аж ахуйн үнэт баялаг болох ноос, ноолуурыг боловсруулж ээрмэл утас хийхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд борлуулах хүртэлх бүхий л үйл ажиллагааг бид өөрсдөө эрхлэн явуулдаг бөгөөд эдүгээ манай үйлдвэр Гоёо брэндээс гадна Европ, Азийн зах зээлд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг захиалгаар үйлдвэрлэж байна.Бүтээлч сэтгэлгээ, техник технологийн шинэчлэл, инновацид түлхүү анхаарч, бүтээгдэхүүний чанар, дизайныг дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйц болгохын төлөө Итали, Япон, Их Британи зэрэг салбартаа тэргүүлэгч орны мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны дүнд өнөөдөр Гоёо брэнд нь Парис, Лондон, Нью Иорк, Милан, Шанхай, ХонгКонг зэрэг 10 гаруй метрополитан хотод худалдаалагдаж байна.
Цаашид бид “Монгол ноолуураар дэлхийг гоёх” эрхэм зорилгодоо алхам алхмаар ойртож, олон улсын зах зээлд монгол ноолууран бүтээгдэхүүн, Гоёо брэндийн байр суурийг улам бүр бэхжүүлж, улс орныхоо экспортын орлогыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж ажиллана.
ХАЯГ:
Галлериа Улаанбаатар дахь дэлгүүр
Улаанбаатар хот, СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Галлериа Улаанбаатар худалдаа үйлчилгээний төв
Утас: 976-77115353
Гоёо үйлдвэрийн нэрийн дэлгүүр
Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж, 3-р хороо, 17061
Хямдралын дэлгүүр
Улаанбаатар хот, Хан Уул лүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрийн гудамж Үйлдвэрийн нэрийн дэлгүүрийн хажуу талд
Шангри-ла салбар дэлгүүр
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, 19А, Шангри-ла төв
Улсын Их дэлгүүр дэх салбар
Улаанбаатар хот, СБД, дүүрэг, 1-р хороо, Улсын их дэлгүүрийн 2 давхарт
Чингис Хаан олон улсын нисэх буудал дах салбар
Чингис хаан Олон УЛсын нисэх буудал даль зорчигчдын танхим