Breaking News

Инфранэт ХХК

 Инфранэт XXK нь 2011 онд мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.
Компаний үйл ажиллагааны үндсэн тодорхойлогдоно.

1. Бизнес процес анализ

2. Мэдээлэл, технологийн шийдэл

3. Сургалт, судалгаа, консалтинг

Үйлчл үүлэгч байгууллагын үйл ажиллагааны бизнес процесийн дэд хэсэг тус бүрт нарийвчилсан анализ хийж, нэгдсэн концептийг боловсруулан үүн дээр тулгуурласан мэдээлэл харилцаа холбооны хамгийн сайн шийдлийг боловсруулан хэрэгжүүлэхийгзорин ажилладаг.

Дээрх концептийгхэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл, харилцаа холбооны технологийн стандарт шийдлүүдээс гадна тухайн байгууллагад тохирсон шилдэг шийдлийг гарган хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ болон хэрэгжүүлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байна.

Байгуулллагын цаашдын үйл ажиллагааг бие даасан, тогтвортой, эдийн засгийн үр ашигтай байлгах үүднээс үйлчлүүлэгч байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг сургах, мэдлэг мэдээллийг шилжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг.

Орчин үеийн мэдээллийн технологийн орчинд мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалын технологийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор мэдээллийн нууцлал, сүлжээний аюулгүй байдлын шийдлээр дэлхийд тэргүүлэгч, АНУ-ын CERTES Networks компаний (www.certesnetworks.com/) албан ёсны түнш байгууллагаар сонгогдон ажиллажбайна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *