Breaking News

Э-мэйл сервер гэж юу вэ?

 За танд э-мэйл уншиж бичих боломж олгодог email client програм байлаа гэхэд, тэр програм чинь ямар нэгэн email server-т холбогдох хэрэгтэй болно. (харин Hotmail, Yahoo гэх мэт үнэгүй вэб э-мэйл үйлчилгээнүүд бол цаад компанийхаа серверийг хэрэглэж байгаа гэсэн үг). Интернэтэд холбогдсон компъютерт тусгай програм хангамжыг суулгаад server болгон ашиглаж болно. Ингэвэл бусад хүмүүс энэ компъютер луу хандаж ямар нэгэн мэдээлэл авах боломжтой болно.
Э-мэйл сервер бол э-мэйл шуудангуудыг бусад үйлчлэгч эсвэл өөр серверүүдийн хооронд дамжуулах болон хадгалах ажиллагааг хэрэгжүүлж ажлын голыг нугалдаг. Мэйл сервер нь хадгалах зай болон хэрэглэгчийн шуудандаа хандах дүрмийг тодорхойлох мөн хэрэглэгчдийн жагсаалт бас холболтын модулиудаас тогтдог.
Хадгалах зай нь дотоод хэрэглэгчдийн шууданг хадгалах бөгөөд шуудангуудыг бусад газруудруу дамжуулан өнгөрүүлэх ба тэдгээрийг түр зуур хадгалах үйлчилгээтэй. Энэ нь ихэвчлэн энгийн өгөгдлийн сангийн мэдээлэл байдаг. Бүртгэгдсэн хэрэглэгчдийн илгээх гэж байгаа шуудангуудыг аюултай эсвэл сэжигтэй гэж үзвэл серверийн эзэмшигч нь явуулах эсэхийг нь шийдэж болно. Жишээ ямар нэгэн хэрэглэгч нь тусгай хаягт болон компанид шуудан илгээж болох эсэхийг шийдэж болно.
Хэрэглэгчдийн жагсаалт нь э-мэйл серверийн өгөгдлийн санд бүртгэлтэй байгаа хэрэглэгчдийн байрлал болон хоорондын холболтыг хангадаг.
Холболтын модуль нь шуудан зөв дамжигдсан баталгаа болон бусад э-мэйл үйлчлэгчид болон серверүүдийн хоорондын холболтыг хангах харилцааг зохицуулдаг.
Э-мэйл серверийн гол шаардлага нь програм, модулиудыг суулгаж ашиглахад амар байх явдал байдаг. Хэрэглэгчид заримдээ э-мэйл серверийн зохион байгуулагчруу тэдгээрийн хэрэглэгчийн жагсаалтанд бүртгэлтэй хэрнээ дээрх үйлчилгээг дэмжихгүй байна хэмээн гомдолдог. Ихэнх мэйл серверүүд нь гаднаас хэвийн үйл ажиллагааг нь хангахад зориулагдан тохируулагдсан байдаг. Энэ нь заримдаа шуудан илгээх болон бусад зарим үйл ажиллгаанд саад болох эсвэл ийм байдал үүсч болзошгүй нөхцлийг урьдаас тогтоосон байдаг.
Ихэнх э-мэйлийн хувьд хэрэглэгчид төдийлэн мэдээд байдаггүй зүйл бол э-мэйлийг хэрхэн дамжуулж байгаа болон түүн дээр ажиллаж байгаа протоколууд юм. Мөн зарим хэрэглэгчид э-мэйлийг хаана хадгалагдаж байдаг талаар муухан төсөөлөлтэй байдгаас э-мэйл нь байнга л байж байдаг зүйл мэт санадаг. SMTP, POP3 болон IMAP протоколууд нь маш нарийн ажиллагаатай учраас э-мэйл шуудангийнхаа толгойн хэсэгт дараах хэд хэдэн чухал шаардлагатай мэдээллийг агуулж дамжуулдаг.


  • Server IP – Серверийн IP хаяг
  • Client IP – Харилцагчийн IP хаяг
  • Server Port – Серверийн портын дугаар
  • Client Port – Харилцагчийн портын дугаар
  • E-mail protocol ID – Э-мэйл протоколын дугаар
  • E-mail Sender – Э-мэйл илгээгч
  • E-mail Recipient List – Э-мэйл хүлээн авагчын жагсаалт
  • Total Recipient Count – Нийт хүлээн авагчын тоо
  • Message ID – Шуудангийн дугаар
  • Status – Төлөв байдал




Эдгээр нь тухайн э-мэйлийг хүлээн авах ёстой хэрэглэгчийн э-мэйл сервер хүртэл үнэн зөв дамжигдах хүртэлх бүх л мэдээллийг сүлжээний түвшин бүрд дамжуулахад маш чухал байдаг. Энэ э-мэйл нь хүлээн авах хүний хувийн шуудангийн хайрцагт хүрч хадгалагдах болон тухайн шууданг ирсэн эсэхийг шалгах хүртэл нэлээдгүй олон э-мэйл серверийг дамжин өнгөрөх бөгөөд тэр хэрээрээ мөн эрсдэлд өртөх магадлал нь өсдөг. Иймээс э-мэйл сервертэй албан байгууллага Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчид бүгдээрээ тэдгээрийн нууцлалын асуудал дээр маш их анхаарч ажиллах хэрэгтэй болдог.


Эдгээр нь тухайн э-мэйлийг хүлээн авах ёстой хэрэглэгчийн э-мэйл сервер хүртэл үнэн зөв дамжигдах хүртэлх бүх л мэдээллийг сүлжээний түвшин бүрд дамжуулахад маш чухал байдаг. Энэ э-мэйл нь хүлээн авах хүний хувийн шуудангийн хайрцагт хүрч хадгалагдах болон тухайн шууданг ирсэн эсэхийг шалгах хүртэл нэлээдгүй олон э-мэйл серверийг дамжин өнгөрөх бөгөөд тэр хэрээрээ мөн эрсдэлд өртөх магадлал нь өсдөг. Иймээс э-мэйл сервертэй албан байгууллага Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчид бүгдээрээ тэдгээрийн нууцлалын асуудал дээр маш их анхаарч ажиллах хэрэгтэй болдог.
2 сэтгэгдэл
  1. Манай компани вэбсайт ашигладаг. Тэрхүү сайтынхаа мэйлээр yahoo өргөтгөлтэй мэйл хаяг руу захидал бичихээр алдаа зааж буцаж ирээд байх юм. Хост ажиллуулагч хүнтэйгээ ярихаар одоо зүгээр болноо гэх юм. 1/Яагаад ийм зүйл болдог вэ 2/ Хост сонгоход IMAP, POP3, STMP гээд байдаг. зарим нь IMAP байхгүй байх юм. Аль нь Монголд тохиромжтой вэ, алийг нь сонгох вэ. Гурвуулаа байгаа нь сонгох ёстой юу

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *