
“Microsoft” компани “Surface Pro” цувралын хамгийн сүүлийн үеийн
загвараа танилцууллаа. Уг таблет энэ оны хэрэглэгчдийн хамгийн их хүсэн
хүлээж буй электрон барааны жагсаалтад бичигдсэн билээ.
Нью-Йоркт болсон танилцуулгын үеэр тус компанийн салбар хариуцсан
захирал Сатья Надалла “Энэ бол нөүтбүүкийг орлож чадах таблет компьютер
юм. Бидний “Nokia”-тай хамтарсан шилдэг бүтээгдэхүүн” гэжээ.
“Surface Pro-3” нь 12 инчийн дэлгэцтэй, Intel Core i3, i5 or i7
процессортой, 64GB, 128GB, 256GB, 512GB сонголт бүхий багтаамжтай бөгөөд
интернэт орчинд тасралтгүй 9 цаг ажиллах чадвартай аж. Энэхүү таблет
ойрын долоо хоногт 799 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах юм байна.