үлжээний холболтоо шалгах
Юуны
түрүүнд та компьютерийнхээ дэлгэцний баруун доод буланд байрлах цагны
хажууд 2 давхар компьютерийн дүрс байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Зураг
1-д харуулав. Хэрэв энэ дүрс байхгүй байх эсвэл ямар нэгэн давхар
тэмдэглэгээгүй зурагт үзүүлсэн шиг байвал 4 зааврыг гүйцэтгэнэ.
Зураг 1.
Хэрэв
энэ дүрс байвал доор нь улаан хэрээс тэмдэг байгаа эсэхийг нягтлаарай.
Зураг 2-д харуулав. Энэ улаан хэрээс тэмдэг нь сүлжээний кабель
холбогдоогүй байгааг илтгэх бөгөөд ийм тохиолдолд кабелаа холбосон
эсэхээ дахин нягтлан шалгана уу. Хэрэв сүлжээний кабель холбоотой байхад
энэ тэмдэг гарсаар байвал IT ийн ажилтнуудад хандана уу.

Зураг 2.
Хэрэв
2 давхар компьютерийн дүрстэй давхарласан дотроо анхаарлын тэмдэгтэй
шар гурвалжин дүрс байвал энэ нь сүлжээний сервертэйгээ холболт тогтоож
чадахгүй байна гэсэн үг бөгөөд компьютерээ унтраагаад асаах хэрэгтэй.
Хэрэв
энэ дүрс байхгүй байх эсвэл ямар нэгэн давхар тэмдэглэгээгүй байгаа
мөртлөө сүлжээнд холбогдохгүй байвал дараах алхмуудыг хийнэ:
-
Desktop дээрх My Network Places-г сонгон хулганы баруун товчийг дарж
Properties-ийг сонгоход (Зураг 3) Network Connection гэсэн цонх гарч
ирнэ. Зураг 4-д харууллаа. (Хэрвээ My Network Places гэж Desktop дээр
байхгүй бол Start цэснээс Control Panel-г сонгон орно уу. Network
Connections-ийг сонгон хулганы барууныг даран Open-ийг дараарай. Зураг
5-аар харуулав)
Зураг 3.

Зураг 4.
Зураг 5.
Гарч
ирсэн цонхны LAN or High Speed Internet хэсэгт байгаа 2 давхар
компьютерийн дүрсний дэлгэц нь цэнхэр өнгөтэй байх ёстой. Хэрэв ийм
байвал шууд "c" зааврыг гүйцэтгэнэ үү. Хэрэв саарал өнгөтэй байвал
(Зураг 6-д үзүүлсэнээр) энэ нь сүлжээний карт тань идэвхигүй байна гэсэн
үг бөгөөд идэвхижүүлэх шаардлагатай. Үүний тулд сүлжээний картаа сонгон
хулганы баруун товчийг дарж enable-ийг сонгоно. Зураг 7-д үзүүллээ.
Зураг 6.
Зураг 7.
Сүлжээний
хаягийн тохиргоогоо шалгана. Үүний тулд сүлжээний карт дээрээ баруун
товчоо дараад Properties цэсийг сонго. Зураг 8-д үзүүллээ. Local Area
Connection Properties цонх гарна. General tab-ний Internet Protocol
(TCP/IP)-г сонгоод Properties товчыг дараарай. Зураг 9д үзүүллээ.
Ингэхэд гарч ирсэн цонхон дахь (Зураг 10-д үзүүлсэнээр) тохиргоо дараах
байдалтай байх ёстой.
Зураг 8.
Зураг 9.
Зураг 10.
Одоо
сүлжээний серверээс ямар тохиргоо авсанаа шалгах хэрэгтэй. Үүний тулд
Start -> All programs -> Accessories -> Command Prompt-г сонго.
Ингээд гарч ирсэн хар цонхонд ipconfig гэсэн коммандыг бичиж өгнө.
Ингэснээр доорхи зураг 11-д үзүүлсэнтэй адил зүйлсийг танд үзүүлнэ.
Үүний IP address гэсэн хэсэг нь 192.168.xxx.xxx гэсэн хэлбэртэй байх
ёстой. Хэрэв ийм өөр хэлбэртэй байвал НМТГ-д хандана уу.
Зураг 11.
Таны компьютерийн ip хаяг 192.168.xxx.xxx гэсэн хэлбэртэй байвал таны компьютер сүлжээнд хэвийн холбогдсон байна гэсэн үг.