Breaking News

КТ корпораци

 
KT буюу Корей Телеком корпораци нь БНСУ-ын засгийн газраас салбарлан байгуулагдсан бөгөөд тус корпораци нь шилэн кабелийн болоод утасгүй холбооны үйл ажиллагаагаар БНСУ-д төдийгүй олон улсын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч байгууллага билээ. Анх шугаман харилцах утсаар үйл ажиллагаагаа эхлүүлж, улмаар гар утас, өндөр хурдтай интернет гэх мэт харилцаа холбооны салбараас авахуулаад IPTV, банк санхүүгийн сапбарт хөл тавьж, өдгөө дуу авиа болон дата, кабел болон утасгүй холбоо, харилцаа холбоо болон өргөн нэвтрүүлэгийг нэгтгэн холбох ажлыг шинээр өрнүүлж байна. Тус корпораци нь ийнхүү олон салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд юуны өмнө БНСУ-ын гамшгаас амжиж анхааруулах системийг байгуулах ажлыг гүйцэтгэж ирсэн хамт олон юм. Одоо Монгол улсад "Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах" төслийг БНСУ-ын хамгийн шилдэг компаниуд болоод МТШХХГ, ОБЕГ, ООГФСТ-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *