Breaking News

“Xerox” корпораци “Hewlett-Packard”-тай өрсөлдөж байна

 Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч АНУ-ын “Hewlett-Packard” болон “Xerox” корпораци Нью-Йоркийн эмнэлгийн тусламжийн хөтөлбөртэй 500 сая ам.долларын, таван жилийн гэрээ хийхээр өрсөлдөж байна. Тодруулбал энэ өрсөлдөөнд ялсан компани 52 тэрбум ам.долларын төсөвтэй ядууст зориулсан эмнэлгийн тусламжийн хөтөлбөрийн програм хангамжийг хариуцан ажиллах юм. Мөн цаашид бусад мужууд дахь ижил төрлийн хөтөлбөрүүдийн түнш болох боломж бүрдэх ажээ. Дэлхийн зах зээлд суурин компьютер, хэвлэгч машины эрэлт буурч байгаагаас “Hewlett-Packard” болон “Xerox” корпораци төрөөс хэрэгжүүлж буй төслүүдэд ажиллах замаар үйл ажиллагаагаа тогтворжуулж ирсэн юм. Tухайлбал “Xerox”-ийн хувьд өнгөрсөн онд туслан гүйцэтгэх гэрээ хийх замаар 21.4 тэрбум ам.долларын орлого олсон байна.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *