
Энжитек корпораци нь, 1993 оноос эхлэн Ньюком Тек компаний хүний нөөцийн бааз суурин дээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд харилцаа холбооны салбарын дэд бүтэц байгуулах, түүний дотор үүрэн холбооны операторуудад сайт, цамхаг, дамжуулах байгууламж, тоног төхөөрөмж серверийг агуулах зориулалттай шелтер сууц барих, шилэн кабель нийлүүлж суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж ирсэн бөгөөд улмаар сайтын бааз станц, антенн фидер, сансрын хүлээн авах станц, радио релей, шилэн кабелийн дамжуулах төхөөрөмжүүд, цахилгаан тэжээлийн төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, оператор компаниудад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажпуудыг гүйцэтгэдэг үндэсний компани болон өргөжсөн.