Breaking News

Apple хөнгөн, нимгэн MacBook Air танилцуулав

 
Apple хөнгөн, нимгэн MacBook Air танилцуулав

Apple компаниас лхагва гаригт зохион байгуулсан арга хэмжээ “Back to the Mac” нэртэйгээр болж өнгөрчээ. Энэ удаагийн арга хэмжээ нь сүүлийн үед зах зээлд ноёрхох болсон мэдрэгчтэй дэлгэцтэй бүтээгдэхүүнүүд биш харин тус компанийн брэнд бүтээгдэхүүн болсон MacBook лэптоп гол сэдэв нь байлаа.

Калифорнийн Купертино дахь төв байрандаа зохион байгуулсан арга хэмжээний үеэр Apple шинэ загварын лэптопоо танилцуулсан байна. Шинэчлэгдэн гарах MacBook Air лэптоп 11 болон 13 инчийн хэмжээтэй байх ба жижиг хувилбар нь 999 ам.доллар, том нь 1299 ам.долларын үнээр өнөөдрөөс эхлэн худалдаалагдах ажээ. Уг хоёр загварт хоёуланд нь хатуу диск болон DVD тоглуулагч байхгүй. Харин оронд нь, MacBook Air лэптопт flash storage гэх илүү тохиромжтой боловч арай өндөр үнэтэй технологийг нэвтрүүлсэн байна. Уг технологийг компанийн бусад зөөврийн төхөөрөмжид ашигладаг юм. Багтаамжийн тухайд 64GB бөгөөд нэмэлт 200 ам.доллар төлснөөр багтаамжаа ихэсгэх боломжтой ажээ.

Flash storage технологийг ашигласнаар MacBook Air-ын баттерейны цэнэг барилт сайжрах ба тодруулбал, интернэтийн орчинд ажиллахад 5-7 цаг тасралтгүй, харин асаалттай горимд 30 өдөр цэнэгээ барих гэнэ. Түүнчлэн өмнөх загваруудтай харьцуулахад илүү хөнгөн, ердөө 1-1,3 кг жинтэй байхаас гадна илүү нимгэн ажээ.

Эх сурвалж www.news.mn
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *