Breaking News

Apple-ын гайхамшиг өнөө шөнө эхэлнэ

 
Жил бүр Apple компаний зохион байгуулдаг WWDC (World Wide Developer Conference) арга хэмжээ манай цагаар шөнийн 01:00 цагт эхэлнэ.

Урьд нь Тим Кук, Эдди Кю зэрэг Apple-ын томчуудын мэдэгдэж байснаар бол 2014 оны Apple-аас үзүүлэх "сюрпризүүд" эндээс эхлэх юм.

Мобайл үйлдлийн систем iOS-ын 8 дахь хувилбар зарлагдах нь тодорхой болоод байгаа.

iOS 7 гарч Мобайлын орчныг бүхэлд нь сольсонтой адил Mac бүтээгдэхүүнийхээ OS-ын дизайныг эрс шинэчилж магадгүй гэсэн хүлээлт бас байгаа юм.

Цоо шинэ "Smart home" гэрийн автоматжуулсан систем эсвэл ухаалаг бугуйн цаг iWatch ч гарч магадгүй гэцгээж байна.

Энэ мэтчилэн олон хүлээлтийн дунд WWDC удахгүй эхэлнэ.

Үр дүнг бид шуурхай мэдээлэх болно.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *