Breaking News

НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР АЖИЛЛАДАГ ОНГОЦЫГ ТУРШЛАА

 
2015 онд дэлхийг тойрон нисэх аялалд зориулан бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүртэй онгоц өнөөдөр анхны нислэгээ хийх гэж байна. SOLAR IMPULSE 2 нэртэй энэ онгоц Швейцарийн Пэйрн нисэх зурвасаас 6-р сарын 2-ны  өглөөний 7:30 /орон нутгийн цагаар/ хөөрөх бөгөөд одоогийн байдлаар цаг агаараас нөлөөлөх хүчин зүйл байхгүй байна хэмээн мэдэгдсэн байна. 

Уг онгоц БОИНГ 767-той өргөнөөрөө адил боловч ердөө гуравхан тонн жинтэй юм. өнгөрсөн долоо хоногт хөөрөх хурд авах туршилтыг хэд хэдэн хийсэн нь амжилттай болжээ.

SOLAR IMPULSE 2 онгоц нь өнгөрсөн жил Америкийг хөндлөн ниссэн нарны эрчим хүчээр ажилладаг онгоцны сайжруулсан хувилбар бөгөөд тэд 2015 онд энэ онгоцоор  дэлхийг тойрон нисэхээр төлөвлөөд байгаа.

Швейцарийн иргэний агаарын тээврийн байгууллагаас онгоцны бүх системийн ажиллагааг шалгаж нисэх зөвшөөрөлийг олгосон байна.  
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *