Саяхан Apple компани WWDC арга хэмжээнийхээ үеэр хэд хэдэн программ хангамжийн шинэчлэлтээ танилцууллаа.
Харин энэ удаад ямар нэг төхөөрөмж зарласангүй. Уламжлал ёсоор ирэх намар шинэ төхөөрөмжүүдээ танилцуулах бололтой.
Зарлагдсан зүйлс гэвэл:
- iOS-ын шинэ хувилбар iOS 8
- Mac OS X-ын шинэ хувилбар 10.10 Yosemite
- iPhone-д зориулсан HealthKit апп, эрүүл мэнд, фитнессын төхөөрөмжүүдийг холбож, утаснаасаа өөрийгөө хянах боломж
- iCloud Drive, энэ нь яг Dropbox-той адилхан файлуудаа хадгалах үйлчилгээ
- iPhone-oo Mac компьютертэйгээ холбосноор, Mac дээрээсээ утасны дуудлага хийх, хариулах боломж
- iMessage-ын шинэ боломж, видео болон аудио илгээх
- HomeKit нэртэй гэрийн автоматжуулалтын систем
- Swift, апп хөгжүүлэх илүү амар багаж хэрэгсэл
- Metal, iPhone/iPad-д зориулан 3D тоглоом хийх багаж хэрэгсэл
iOS 8
Хөгжүүлэгчдэд зориулсан туршилтын хувилбарыг (beta) яг одооноос татаж авах боломжтой. Харин нийтэд албан ёсоор ирэх намар гарах юм. Нэгэнтээ 7 дахь хувилбар дээрээ дизайны том шинэчлэлт хийсэн тул энэ удаа дизайны хувьд өөрчлөлт ороогүй байна. Харин программын нэлээд олон боломж шинээр нэмэгджээ.
Үүнд:
- Хөгжүүлэгчдэд өөрийн Widget хийж Notification center-т оруулах боломж олгожээ. Өөрөөр хэлбэл ямар нэг real time update хийгддэг жижигхэн программ Notification Center-т байрлана гэсэн үг.
- HealthKit фитнесс, эрүүл мэндийн апп нь маш олон Apple-аас өөр төрлийн төхөөрөмжүүдтэй холбогдож, биеийн үзүүлэлтүүдийг цуглуулж, нэг цэгээс хянах боломж өгнө.
- iPhone, iPad дээр Mail app дотроо майлыг уншсан, уншаагүй зэргээр тэмдэглэхдээ хуруугаа ганц л хөдөлгөхөд (gesture) болно.
- Хамгийн олон давтамжтай хэрэглэдэг контактууд руугаа Home товчоо давхар дараад орно.
- Нээлттэй байгаа Mail-ээ минимайз хийгээд Inbox дахь бусад мэйлээ харж болно.
- Шинэ Handoff функц нь iOS, OS X хооронд үзэж байгаа вебээ яг байгаагаар нь дамжуулж хэрэглэх боломж олгоно. Дэсктопоосоо утас руугаа эсвэл эсрэгээрээ гэсэн үг.
- iCloud Drive-ыг ашигласнаар таны бүх Apple төхөөрөмж дундаа shared драйвертай болно.
- Spotlight Search нь урьд нь зөвхөн төхөөрөмж дотроо хайлт хийдэг байсан бол одоо Appstore, Wikipedia зэрэг олон эх сурвалжаас үр дүнг харуулдаг болжээ.
- Фото зураг засварлахад илүү хялбар болжээ. Үзэж байгаа зургийнхаа гэрэл, тодрол, хурц, өнгө зэргийг шууд засаж болно. Мөн зурагнуудаа хаана авсан, хэзээ авсан зэргээр хайх өргөн боломжтой болжээ.
- Мессэжийн хувьд зарим нэг залхаасан групп төрлийн чатаас “Do not disturb” хийх буюу блоклох боломж нээгджээ. Мөн шинэ микрофоны товчыг дарж яриагаа бичээд текст болгон илгээж болно.
- Siri дуу хоолойгоор удирдах системд Shazam хөгжим таних функц нэмэгдсэн тул ямар нэг дууг утсандаа сонсгоход тэр дууны тухай бүх мэдээлэл гарч ирж бүр iTunes-ээс линкийг нь олж өгнө.
- Family Share боломж нь гэр бүлийнхээ хүрээнд зураг, календар, ремайндэр зэргээ хуваалцдаг болгоно. Мөн нэг аккаунтаар өөр өөр төхөөрөмж дээр апп, контент зэргийг татаж хэрэглэх боломжтой.
- Хөгжүүлэгчид өөрсдийн шинэ keyboard драйверыг нэвтрүүлэх боломжтой болсон. Мөн Touch ID, хурууны хээ таних системыг ч ашиглан апп хөгжүүлэх боломж нээгджээ.
Mac OS X 10.10 – Yosemite
Энэ шинэ хувилбарын хувьд товчхондоо
- Яг iOS 7 шиг дизайн, интерфэйстэй болсон
- Төхөөрөмж хооронд нэгдэж ажиллах буюу персонал компьютерыг гар утас, таблеттайгаа уялдуулж ажиллуулах өргөн боломжоор хангагдсан
- Өөр олон шинэ боломж нэмэгджээ.
Ямар ч байсан Apple элдэв шинэ төхөөрөмжтэй холбох программ хангамжаа бэлэн болгожээ. Харин ирэх намар тэдгээр шинэ төхөөрөмжүүд нь танилцуулагдах нь тодорхой боллоо.
iOS 8, Mac OS X 10.10 Yosemite суух боломжтой төхөөрөмжүүд:
iOS 8:
- iPhone 4S
- iPhone 5
- iPhone 5C
- iPhone 5S
- iPod Touch 5th generation
- iPad 2
- iPad with Retina Display
- iPad Air
- iPad Mini
- iPad Mini with Retina Display
OS X 10.10 Yosemite:
- iMac (2007 оны дундаас хойш)
- MacBook Air (2008 оны сүүлийн хувилбараас хойш)
- MacBook (2008 оны сүүлийн хөнгөн цагаан загвар, 2009 оны эхэн үеийнхээс хойш)
- Mac Mini (2009 оноос хойш)
- MacBook Pro (2007 оны дундаас хойш)
- Mac Pro (2008 оноос хойш)
- Xserve (2009 оноос хойш)