Breaking News

2013 онд iPad-ын хэрэглээ нэмэгдэнэ

2013 онд iPad-ын хэрэглээ нэмэгдэнэ

Өнөөдөр laptops компьютерийн худалдаа PC-тэй харьцуулахад нэмэгдээгүй хэрнээ буураагүй байгаа аж.  Зах зээлийн шинжээчид 2011 онд утасгүй, авч явахад эвтэйхэн зөөврийн компьютер зай эзэлсэн, телевиз шиг нүсэр компьютеруудыг хална гэж таамаглаж байна.  Бидний амьдарч буй энэ үеийг компьютерийн эрин үе гэдэгтэй хэн ч маргахгүй. 2009 онд дэлхийд компьютерийн худалдаа 22 хувиар өсч, нийт 376.6 сая ширхэг зарагдаж байсан бол энэ тоо 2010 онд 12 хувиар өсч, 245.5 тэрбум ам долларын ашиг олжээ.  Компьютерийн мэргэжилтнүүд энэ өсөлт 2010 онд  13.1 байна гэж тооцоолж байсан ч  хувийн PC компьютерийн үнэ  29.5 центээр буурсан нь Laptop-ыг 43 центээр өсгөсөн байна. Харин  бага оврын notebook-ын үнэ өнгөрсөн жилийнхээс 31 центээр өссөн ч эрэлт буурахгүй байгаа аж.  
Эдийн засгийн  хямралтай байгаа өнөө үед ч компьютерийн хэрэглээ улам нэмэгдсээр байгаа юм.  Судалгаанаас харахад хэрэглэгчид компьютерийг тансаг хэрэглээ гэхээсээ илүү хэрэглээ гэж үзэх болсон аж. Зах зээлийн шинжээчдийн тооцоолж буйгаар  мэдээллийн таблойд iPad-ын хэрэглээ 2013 онд маш эрэлттэй болох аж.


эх сурвалж  www.news.mn
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *