Breaking News

Д.Болор: 4G технологийг нэвтрүүлэх туршилтаа хийж байгаа

 



























Д.Болор: 4G технологийг нэвтрүүлэх туршилтаа хийж байгаа 

Мэдээлэл технологийн салбарт найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ICTExpo” үзэсгэлэн амжилттай болж өндөрллөө. Энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Скайтел” групп ажилласан юм. Ингээд “Скайтел”ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортой ярилцлаа. Дашрамд энэ жил тус группын 15 жилийн ой тохиож байгаа юм.

-Юуны өмнө “Скайтел” компаний 15 жилийн ой тохиож буй баярын мэндийг танай хамт олонд хүргэе.

-Баярлалаа. Манай байгууллага үүрэн холбооны салбарт анх бизнесийн өрсөлдөөнийг эхлүүлэн “Гар утас гангараа биш хэрэглээ” уриатайгаар үүд хаалгаа нээж “Скайтел” групп болтлоо өсөн дэвжиж 15 жилийг ардаа үдээд байна.

-Энэ 15 жилийн хугацаанд “Скайтел” компани ямар шинэ технологиудыг нэвтрүүлж чадсан бэ?

-Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд технологийн иж бүрэн шинэчлэлийг хийж байна. Урьд нь бид CDMA технологитой байсан. Энэ технологи нь хөгжүүлэлт байхгүй болсон учир одоо солих цаг нь болсон гэж үзэж байгаа. Ингээд хөрөнгө оруулагчид маань дунд хугацааны хөтөлбөр, технологийн хөгжлийн зураглал төсвөө батлаад 2013 онд GSM системийн 3G технологийг Улаанбаатар болон Монгол Улсын бүх аймаг, сумдуудад нэвтрүүлэхээр том төслөө эхлүүлчихсэн байгаа. Ингэснээр хот, хөдөө орон нутгийн хэрэглээний ялгаварал байхгүй болно гэсэн үг. Орон нутгийн хэрэглэгчдийг бид өндөр хурдны сүлжээнд холбогдох боломжтой болж байгаа. Хэрэглэгчдийн хувьд энэ нь илүү ашигтай болж өгөх юм.

-Энэ жилийн ICT Expo үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүнийг танилцуулсан бэ?

-Бил технологийн хувьд тэргүүлэгч компани болох зорилготой байгаа. Ялангуяа дата компани болох зорилготой ажиллаж байна. Энэ технологи дээр суурилан хэрэглэгчдэд нийцэх смарт дата бүтээгдэхүүнийг гаргаж байна. Тухайлбал сошайл, ньюс, медиа гэсэн бүтээгдэхүүнийг одоогийн байдлаар гаргаад явж байна. Энэ удаагийн ICT үзэсгэлэнд олон улсын стандартад нийцсэн мобайл контентийн худалдаа түгээлт болох цахим дэлгүүрийг нээж танилцууллаа. Тухайлбал MAPPS, LTE, Smart Home, Smart Shop, Smart Health, ISO, SE төсөл зэргийг хэрэглэгч, олон нийтэд танилцуулсан байгаа. Энэ нь нэг талаараа олон шалгуураар олон улсын түвшинд хүрсэн гэдгээ баталж байгаа хэрэг. Төлбөр тооцооны нэгдсэн системтэй, зөвхөн скайтелийн хэрэглэгч бус бүх хүн өргөнөөр хэрэглэх боломжтой юм. Үүний гол зорилго нь контент хөгжүүлэгчдээ бид дэмжиж байгаа. Тэд бол хүнд хэцүү нөхцөлд ажилладаг. Тэгэхээр тэд зөвхөн контентаа хийгээд бид борлуулалт маркетинг нь хийгээд өгнө. Ингэснээр тэд хурдацтай хөгжих боломжтой болж байгаа бөгөөд оюуны багтаамжтай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэж байгаа хэрэг юм.

-Манай улсын үүрэн телефоны зах зээлийн өрсөлдөөн маш ширүүн байдаг. Цаашид энэ өрсөлдөөнд танай компани хэрхэн онцгойрох вэ?

-Бид мэдээлэл харилцаа холбооны дэлхийн чиг хандлагыг маш анхааралтай ажиглаж байна. Түүнийг харж бид технологийн шинэчлэлээ хийж байгаа учир яваандаа технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг бүхий л талаараа монголдоо тэргүүлэгч компани болох зорилготой ажиллаж байгаа.

-Цаашид танай байгууллага ямар технологийг нэвтрүүлэх бэ?

-Одоо бол бид 3G технологийг орон даяар нэвтрүүлж байна. Үүний хажуугаар 4G технологийг нэвтрүүлэхээр туршилтаа хийж байгаа. Одоогийн байдлаар маш өндөр хурдны интернетийг бид гаргаж аваад байна. 150Мв секундын хурдыг гаргасан. Энэ бол хангалттай өндөр хурд. Гэхдээ дараачийн нэг том алхам бол 4G руу орох юм.  

Э.ЛХАМ 

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *