
Ухаалаг гар утасны зах зээлийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг HTC компани энэ оны гуравдугаар улиралд бас нэгэн шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулах тухай Techi сайтад мэдээлжээ.
Энэхүү гар утас нь HTC W8 нэртэй байх ба техникийн үзүүлэлтийнх нь талаар нарийн мэдээлэл гараагүй байна.
Харин уг гар утсыг HTC A9 загвар дээр суурилан бүтээсэн хэмээн @evleaks жиргэсэн байна. Тус компанийн ухаалаг гар утсууд нь үзүүлэлт өндөртэй, хэрэглэхэд хялбар байдаг давуу талтай юм.