Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар энэ л түүхэн өдөр “Союз-39” хөлгөөр сансар огторгуйн уудамд дүүлж, мөрөө гаргасан.
Гэвч энэхүү түүхэн өдрийг ирээдүй хойч үедээ мартуулахгүйгээр сурталчилан таниулах үзмэр манай улсад нэн ховор гэхэд болно. Гэтэл гадаадын орнуудад сансар судлалын томоохон музей, үзмэрийн цогцолборууд сүндэрлэж, сансарын нисгэгчдээ алдаршуулсан нь олонтаа бий.
Тэгвэл нэгэн таатай мэдээ сонор мялааж, . Энэхүү ордоны нээлтийг энэ сарын 1-нд хийсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, зочилжээ.
Харин өнөөдөр ордоныг сэтгүүлчдээр дамжуулан Монголын ард түмэнд танилцуулах арга хэмжээ боллоо.
Монгол Улсын Засгийн газраас тус ордоныг бий болгож, байгуулах шийдвэрийг аль 2009 онд гаргасан бөгөөд Засгийн газрын санхүүжилтээр баригдсан уг ордонд
"Минолта MS-8" цацруулагч багаж
Одон Орон Геофизикийн Судалгааны төвд суурилсан дээрх
1. Сансар танхим
- Сансар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар гэх мэт үзүүлэнг багтаасан байна.
2. Нар, сар, кино танхим
- Од эрхэс сансар судлал, ертөнцийн од гаригуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц баримтат кино үзүүлдэг байна.
3. Од эрхэс танхим
- "Минолта MS-8" цацруулагч багажны тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн однууд, бага гаригууд , нар сарны хиртэлт одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр харуулна. Планетарийн бөмбөрцөг дэлгэцийн диаметр -9.5 метр. Дэлхийн стандартын дагуу дунд ангилалд багтана.
Сансар, Од Эрхэсийн ордоны захирал С.Дэмбэрэл хэлэхдээ “Энэхүү ордон нь хүүхэд, багачуудад сансар огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрч, мэдэхэд нь туслахаас гадна сансарт ниссэн анхны монгол нисгэгч Ж.Гүррагчаатай танилцах, түүний хөлөглөсөн “Союз-39” хөлгийг, өмссөн хувцасыг нь харах боломжтой юм.
Түүнчлэн н нарны аймгийн однууд, бага гаригууд, нар сарны хиртэлт хийгээд үдшийн бүрий, үүрийн гэгээ зэрэг ” гэсэн юм.
Тэрбээр мөн, бөгөөд аав ээж, анги хамт олноороо ирж үзэхийг урьсан.
Дашрамд дурдахад, Монголчууд бид өвөг дээдсийн үеэс од эрхсийг сонирхож одон орны судалгааг хийж ирсэн түүхтэй байдаг.
Тухайлбал,
- 1256 онд - Мөнх хааны зарлигаар Иранд "Одон орны төв"
- 1271 онд - Хувилай хааны зарлигаар Юан гүрэнд "Одон орны удирдах төв"
- 1417-1420 онд - Доголон Төмөр хааны ач Үлэгбэк Самаркандад Одон орны хүрээлэн байгуулж, улмаар 1428 онд Одон орны оргилыг байгуулж байсан түүхтэй ажээ.
Сансар, Од Эрхэсийн ордон
Энэхүү ордон нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ШУА-ын 7 дугаар байранд байрладаг. Жуковын музейгээс хойш Mаахуур толгойн өвөр тал.