
Ухаалаг гар утасны зах зээлд чамгүй хүчтэй өрсөлдөгчдийн нэг HTC компани андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсууд гаргадаг билээ. Харин тэд программ хангамжийн акулуудын нэг Microsoft-той хамтарч ажиллахаар болсон тухай Techradar-т мэдээлжээ.
Microsoft компанийн хөгжүүлдэг Windows үйлдлийн системийн сүүлийн хувилбар болох Windows 8.1 үйлдлийн систем бүхий шинэ загварын ухаалаг гар утсыг HTC компани бүтээж байгаа аж.
Ухаалаг гар утасны зах зээлд андройд үйлдлийн системтэй төхөөрөмжүүд ноёлж байгаа ч ирээдүйд Microsoft болон бусад шинэ үйлдлийн системүүд хүч түрэн орж ирнэ хэмээн шинжээчид үзэж буй юм.
Ийнхүү тус хоёр компанийн хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгчид шинэ “зүйл” хүртэх бололтой.