Breaking News

MЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

 

Бизнес эрхлэгчийн хувьд Та IT сүлжээнийхээ талаар аль болох санаа зовохгүй байхыг хичээнэ. Гэхдээ сүлжээний найдвартай үйлчилгээгүй бол компаний чинь ажилд ахиц дэвшил гарахгүй. Өөрийн дотоодын сүлжээний баг ажиллуулах нь ихээхэн өртөг зардалтайгаас гадна өнөөгийн технологийн шаардлагад нийцсэн мэргэжлийн туршлагатай үйлчилгээг тэр болгон авч чадахгүй. Өөрийн дотоодын баг авч ажиллуулах ихээхэн өртөг зардалтай дээр өнөөгийн технологийн шаардлагад нийцсэн мэргэшил, дадлагын үйлчилгээг тэр болгон бас авч чаддаггүй. Ийм үед ITEXPERTS үйлчилгээ танд шаардлагатай мэдээлэл технологийн бүх үйлчилгээг үзүүлж чадна. Бид таны мэдээлэл технологийн алба ажиллуулахад шаардагдах зардлын чинь зөвхөн нэг хэсэгхэн зардлаар танай мэдээлэл технологийн бүхэл бүтэн газрын хийж гүйцэтгэх ажлыг амжуулж, мэдээлэл технологийн тэргүүлэх компанид хандсаны бүх давуу талыг эдлүүлэх болно.

IT EXPERTS компани нь  хотод 50 гаруй инженертэйгээр сүүлийн 12 жилийн турш компаниудад мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлж байна. Бид гол бүх технологийн чиглэлээр бүрэн мэргэшсэн ажилтнуудтай тул танд боломжтой дээд зэргийн туслалцааг үзүүлж чадна. Та мэдээлэл технологийн үйлчилгээндээ санаа зовохгүй байж, гол ажил, бизнестээ анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно. Мөн танд шаардлагатай онцлог төслүүд болон хэрэгцээт үйлчилгээгээр дэмжлэг үзүүлж болох юм. Бид танай мэдээлэл технологийн бүхэл бүтэн стратегийг боловсруулахаас авахуулаад ширээн дээрхи дэмжлэг хүртэлх бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой.


  • Мэдээлэл технологийн бүтэн шийдвэр
  • 24 х 7 зайнаас ажиглах үйлчилгээ
  • Мэдээлэл технологийн өөрийн алба ажиллуулснаас хамаагүй хямд
  • Танай сүлжээний системийн найдвартай ажиллагаа
  • 50 гаруй инженер


  • Мэдээлэл технологийн бүрэн хэмжээний үйлчилгээ
  • Мэдээлэл технологиийн стратегээ хэрэгжүүлэх
  • Таны итгэж болох чанартай 24/7 үйлчилгээ

ЭС-БИ-ЭС  тээвэр зуучийн компани

Эс-Би-Эс тээвэр зуучийн компани Бид мэдээлэл технологийн ажилтан ажлаас гарсаны дараа IT EXPERTS –д хандсан юм. Манай байгууллага нь мэдээлэл технологийн дэд бүтэц, түүний дотор сүлжээний аюулгүй байдал, найдвартай, тогтвортой ажиллагаанд санаа зовж байв. IT EXPERTS мэдээлэл технологийн ажилтний гүйцэтгэж байсан үүргийг өөртөө авч ажилласнаар бид өмнө өөрийн мэдээлэл технологийн албатай байснаас хамаагүй хямд зардлаар мэдээллийн хамаагүй илүү олон эх үүсвэртэй болсон.

ЯНКИЙ АЛЬЯНС

Манайх Төрийн бус хүмүүнлэгийн туслалцаа үзүүлдэг ашгийн бус байгууллага бид урьд нь өөрийн  ITажилтантай байсан зардал ихтэй бас тогтмол ажилладаггүй гэх мэт дутагдалтай тал их байсан . Харин энэ жилээс ITEXPERT –д хандсан “ITEXPERTS-ийн инженерийн багийнхан мэдээлэлийн технологийн үйлчилгээгээр маш их туршлага хуримтлуусан нь бидэнд таалагдсан. Тэд бидний хийхээр бодож байсан зүйлийн талаар хэзээний туршлагатай болсон байсан.

ЕВРО ЭЛЕКТРОНИКС

Цахилгаан бараа борлуулагч Евро Электроникс компаний үйл ажиллагаа мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлдэг хэсэг хүмүүсээс хамааралтай байв. Энэ нь өөрийн менежерээс авахуулаад ойролцоохи ITүйлчилгээний компани хүртэл өргөн хүрээний хүмүүс бөгөөд тэд хямд зардлаар өндөр үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ гэж амлаж байсан ч эцсийн үр дүн нь хүссэн хэмжээнд тун хүрэхгүй байв. Мэдээллийн сүлжээний янз бүрийн асуудалд байнга орж залхаж гүйцээд ITEXPERTS-д хандсан юм. Зардал нь арай өндөр байсан боловч тэд бол бидний хамтран ажиллаж байсан хамаг зүйлийг дандаа зөвөөр хийдэг цорын ганц баг байлаа. ITEXPERTS -д шийдэж чадахгүй асуудал гэж даан ч алга.

Танд эдгээр зүйл хэрэгтэй байна уу...

  • IT төсөлд чинь туслалцаа авмаар байна уу?
  • Тусгай төсөл хэрэгжүүлэхэд нэмэлт хүн хүч хэрэгтэй байна уу?
  • Газар дээрх туслалцаа юу эсвэл алсын зайн удирдлага хэрэгтэй байна уу?


  • Нарийн технологийн мэдлэг
  • 12 жилийн ажлын туршлага
  • Гол бүх технологиор мэргэшсэн
  • Хэдэн мянган төсөл хэрэгжүүлсэн
  • 50 гаруй туршлагатай инженерүүд

IT менежерийн хувьд чи компаний цаашдын тогтвортой амжилтанд хэр чухал гэдгийг бид ойлгож байна. Компаний өдөр тутмын үйл ажиллагаа нь мэдээллийн сүлжээ байнга байж, найдвартай ажиллахаас шууд хамааралтай. Энэ нь маш өндөр үүрэг хариуцлага бөгөөд мэдээлэл технологийн төсөв зардлыг бууруулснаар заримдаа мэдээллийн сүлжээ доголдолгүй ажиллах, төсөл хэрэгжүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх хангалттай эх үүсвэр дутагдах тохиолдол гардаг. IT EXPERTS танд мэдээлэл технологийн бүх төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж чадна. Бидэнд гүнзгий мэдлэг туршлагатай 50 гаруй инженер байна. Бид Улаанбаатар хотын 6 дүүрэгт өөрийн оффистой үндэсний компаний хувьд танд бүрэн анхаарал тавьж чадна. Бид тусгай төсөл хэрэгжүүлэхэд туслахын зэрэгцээ танай өөрийн хүн хүчид мэдлэг туршлагаараа нэмэлт туслалцаа шаардлагатай бол үзүүлж чадна. Бид та бүхний амжилтанд тус болохын төлөө байна. Бид та нарын хэзээд, хаана ч тусалж чадах найдвартай түнш болж чадна.

Виртуалчлах        

Бид VMware, Hyper-V, Citrix зэрэг хэд хэдэн виртуалчлах төсөл хэрэгжүүлсэн. мэдээлэл технологийн орчныг виртуалчилснаар компьютер, түүний эд анги, эрчим хүчний болон мэдээлэл хадгалах орон зайны хэмнэлт хийнэ.

Майкрософтийн бүтээгдэхүүнүүд

Хэрвээ танд Microsoft Exchange Server 2010, Windows Server 2008  юмуу, эсвэл Windows 7 болгож шинэчлэх шаардлагатай бол бид Майкрософтийн бүх хэрэгцээт программыг суулгаж өгнө. Учир нь бид Майкрософтийн алтан итгэмжэт түнш юм.

Үүлэн технологи

Сервер, эсвэл зарим аппликэшнээ өөр орчинд оруулахыг хүсэж байгаа бол бид тусална.


Мэдээллийн аюулгүй байдал

Бид таны мэдээллийн санг найдвартай хамгаалж, таны мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангахад туслах боломжтой.

Сүлжээ болон серверийн мониторинг

Бид танай сүлжээний тасралтгүй ажиллагааг алсааc хянаж удирдана.


Ширээний үйлчилгээ   

Бид таны компьютерийг газар дээр нь, эсвэл зайнаас оношилж туслалцаа үзүүлнэ.


Хүн хүчний туслалцаа

Бид танайд шаардлагатай байгаа мэргэшсэн системийн инженер, шийдлийн мэргэжилтэн зэрэг нэмэлт хүчээр хангах боломжтой.

IT стратеги

Хэрэв та компанийхаа ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд мэдээлэл технологийн албаа нийтэд нь шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа бол бид бид CTO загварын туршлагаа нэвтрүүлж болох юм.

Офис нүүлгэхСүлжээ шинээр зохион байгуулах

Бид танай компьютерүүдийг хамгийн богино хугацаанд шинэ байранд ажилд бэлдэж өгч чадна.


Төгс шийдлийг хайж байна.

Бидний мэдээлэл технологийн боломж хязгаарлагдмал.

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ бол ямар ч компаний хувьд шийдвэрлэх ач холбогдолтой. Гэхдээ компани жижиг байх хирээр түүний мэдээлэл технологийн боломж багасдаг. Гэхдээ л тэр компанид дотоод сүлжээ, сервер, сайн ажиллагаатай компьютерууд заавал хэрэгтэй. Гэтэл дотооддоо мэдээлэл технологийн баг авч ажиллуулах өндөр өртөг зардалтай байдаг. Өөрийн мэдээлэл технологийн менежертэй байлаа ч гэсэн өнөөгийн бизнесийн технологид таарсан мэдлэг, туршлагатай мэргэжилтний хэрэг болдог.

ITEXPERTS мэдээлэл технологийн дотоодын баг авч ажиллуулах зардлын ялихгүй хэсгээр таны хэрэгцээг бүрэн хангах шийдэл болж чадна. Та сүүлийн 12 жилийн туршид жижиг, дунд хэмжээний компаниудын мэдээлэл технологийн шийдлийг хэрэгжүүлж ирсэн тэргүүлэх зэргийн 50 гаруй инженерийн хуритлуулсан мэдлэг, туршлагаас хуваалцах боломжтой болно. Бид нэгэнтээ зөвхөн томоохон хэмжээний компаниудад хэрэгжлэж байсан мэдээлэл технологийн шийдлийг танай компаний хэмжээ, төсөвт тохируулан хэрэгжүүлж өгөх болно.

ITEXPERTS таны зардлыг хэмнэнэ. Тооцоогоор оутсорсинг хийх нь өөрийн зүгээр нэг дунд зэргийн мэргэжилтэн цалинжуулснаас 25-80% хямд байдаг. Бас тэр мэргэжилтэн нь цалин болон бусад хангамжаа нэмэгдүүлэхийг байнга шаардаж байдаг.

ITEXPERTS танай 1-2 мэргэжилтний өгч чадахааргүй хэмжээний мэргэжлийн чадварлаг үйлчилгээг үзүүлнэ. Ямар ч технологи байлаа гэсэн түүгээр мэргэшсэн хүн ITEXPERTS-д байгаа гэдэгт та битгийн эргэлзээрэй.

ITEXPERTS дотоодын 12 гаруй зах зээл дээр ажиллаж, MОНГОЛ улсын 21 аймагт,нийслэлийн 6 дүүрэгт оутсорсинг хийдэг тул танд хэзээд ойр байж, мэргэшсэн мэргэжилтний биечилсэн туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг.    

ITEXPERTS боловсролоос авахуулаад эрүүл ахуй хүртэлх бүх салбарын байгууллагуудад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Бид таны ажил хэрэгт тохирсон мэдлэг, туршлагыг нэвтрүүлнэ.

ITEXPERTS танд шаардлагатай компьютер, эд анги, программ хангамжуудыг хямдралтай үнээр нийлүүлж, шаардлагатай үйлчилгээг дээд түвшинд үзүүлнэ.   

Бид мэдээлэл технологийн нэмэлт үйлчилгээ хайж байнаБид мэдээлэл технологийн зарим нэгэн эх үүсвэртэй боловч туслалцаа хэрэгтэй байна

Дундаж хэмжээтэй бизнестэй адил, та бүхэн өөрсдийн мэдэлд мэдээлэл технологийн эх үүсвэрүүдтэй байж болох ба  байхгүй , жижиг бизнесээс ялгаатай нь, танай мэдээлэл технологийн орчин хангалттай хүндрэлтэй байж болох ба  олон тооны сервирүүд, олон дэлгэцүүд, олон үйлдлийн системтэй байж болно. 

Гэвч та бүхний мэдэлд хязгаарлагдмал төсөв, эх үүсвэр байгаа үед танай IT сүлжээ зөвхөн ажиллахыг хүлээх болно.

ITEXPERTS таны хэрэгцээ шаардлагын онцлогоос үл хамааран танд тусалж чадна. Бид таны мэдээлэл технологийн бүтэн шийдэл болох буюу тухайлсан төсөл санааг хэрэгжүүлэхэд тусалж чадна.   

Өнөөгийн мэдээлэл технологийн орчин улам адармаатай болохын хирээр төрөл бүрийн технологийн талаар мэдлэг чадвартай байх шаардлага гарч байна. ITEXPERTS технологийн үндсэн бараг бүх чиглэлийн мэргэшил туршлагатай 50 гаруй инженертэй. Хэрэв танай байгууллагад мэдээлэл технологийн онцлог орчин хэзээний байгаа бол бидэнд түүнийг удирдах арга, туршлага нь бий. Хэрвээ танд мэдээлэл технологийн тухайлсан төсөл хэрэгжүүлэх буюу түвшинг нь ахиулахад туслалцаа хэрэгтэй бол бидэнд салбар бүрийн харилцагчдад зориулж мэдээлэл технологийн өч төчнөөн төсөл хэрэгжүүлсэн болно. Бид үндэсний компаний хуримтлуулсан энэхүү асар их мэдлэг туршлагаа тантай хуваалцах болно.  

ITEXPERTS танай мэдээлэл технологийн багийн нэмэлт хүч болж хамтрах буюу шинэ шийдэл хэрэгжүүлэх, сүлжээгээ өргөтгөхөд чинь тусалж чадна. 

Танд даруй туслалцаа хэрэгтэй бол бид таны найдвартай түнш болж чадна. 5 н офистойн хувьд бид таны асуудлыг газар дээр чинь очиж буюу зайнаас шийдэж чадна.

ITEXPERTS боловсролоос авахуулаад эрүүл мэнд хүртэл мэргэжлийн бүх салбарт харилцагчидтай. Тиймээс бид таны ажилладаг салбарын чиглэлийн мэдлэг туршлагаа шууд нэвтрүүлнэ

Олон төсөл дээр ажиллаж асар их туршлага хуримтлуулсны хувьд бид таны ажлыг бусад өрсөлдөгчдөөс 2 дахин бага хугацаанд хийж өгнө. Таны амжилтын төлөө бид ажиллана.

12 гаруй зах дээр ажилладаг 50 гаруй инженерийнхээ ачаар бид таны асуудлыг биеэрээ очиж буюу алсаас шийдэж өгч чадна. 

Бид МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГ-ийн чиглэлийн программ хангамж, засвараас авахуулаад хангалт, стратеги төлөвлөлт болосруулах хүртэл бүх үйлчилгээ үзүүлж чадна. Танд туслаж чадахгүй зүйл бидэнд үгүй.

ITEXPERTS -тай хамтарч ажиллах нь танд Мэдээлэл Технологийн мэргэжилтэн авч ажиллуулснаас 50-85 % хямд тусах болно.  

Бид таны мэдээлэл технологийн стратегийг хялбарчилж өөрсдөө газар дээрээ ажиллуулахад хялбар болгож өгнө.

Бид бүх гол технологийн чиглэлээр бүрэн мэргэшсэн учир та ажлыг чинь хурдан, зөв хийж өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.

Бидэнд мэдээлэл технологийн нэмэлт үйлчилгээ хэрэгтэй байна. Бидэнд мэдээлэл технологийн өөрийн баг байгаа, гэхдээ бидэнд тусгай төсөл, технологийн талаар туслалцаа хэрэгтэй байна.

Томоохон компаний хувьд мэдээж танайх өөрийн мэдээлэл технологийн албатай байгаа, гэхдээ энэ нь танай бизнест шаардлагатай бүх технологийн хэрэгцээнд хангалттай биш байж болох юм. Дээр нь, олонхи том компаниуд жижиг компаниудын хэмжээний хүн хүч, төсөвөөр ажлаа амжуулж болно гэж бодоод байдаг. Магадгүй танай мэдээлэл технологийн систем зөв байгаа ч танайд түүнийг ажлын шаардлагад чинь нийцүүлэн илүү үр дүнтэй гүйцэд ашиглаж чадах туршлага чадвар, хүн хүч дутагдалтай байж болох юм. Тийм үед бид танд туслахад бэлэн байна. Бид таны сүлжээг өргөтгөхөөс авахуулаад программ хангамж, системийн үйлчилгээ зэрэг танай компаний бүхий л хэрэгцээ шаардлагыг гүйцэлдүүлж чадна.    

Бид 12 гаруй зах дээр төлөөлөлтэй үндэсний компаний хувьд зөвхөн танд хэрэгтэй үйлчилгээг үзүүлэх болно. Бид тусгай шийдэл төсөл хэрэгжүүлэхэд туслах буюу, эсвэл танай өөрийн багт мэдлэг туршлагаасаа нэмэрлэж болно. Бид таны сайн сайхан, амжилтын төлөө байна. Бид танд хэзээд ч туслахад бэлэн найдвартай түнш болж чадна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *