Хэрхэн цахилгаан хэрэгслийн эдэлгээг уртасгах вэ? 2014.11.6 3493 Гэрийн эзэгтэйн өдөр тутмын үнэнч “анд” нь цахилгаан хэрэгслүүд байдаг. Гэтэл цахилгаан хэрэгслээ сайн арчилж, хамгаалж, зөв хэрэглээгүйгээс гэмтэл амархан үүсдэг байна. Тэгвэл гэмтэл үүсгэхгүйн тулд нэн тэргүүнд юу мэдэх ёстой вэ?ХөргөгчЯмар ч тохиолдолд хөргөгчөө салгахгүй байх нь чухал. Хэрэв олон дахин салгаж залгаснаас болж эдлэгдэх хугацаанд амархан өөрчлөлт орж шатах тохиолдол их гардаг байна. Мөн хөргөгчийг ачиж тээвэрлэх үед 45 хэмээс илүү хазайлгаж болдоггүйгээс гадна хөргөгчиндөө сүү тараг хийхдээ саванд хийгээд заавал таглаж, махыг ч мөн адил уутанд хийж хадгалах хэрэгтэй. Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг уут саванд хийгээгүйгээс болж ууршилт их явагдаж цанталт их хэмжээгээр үүсдэг байна. Хөргөгчөө цэвэрлэхдээ хутга шөвгөөр хатгаж болохгүйгээс гадна усаар угааж цэвэрлэсэн бол хаттал нь арчих хэрэгтэй.Тоос сорогчТоос сорогчийнхоо уутыг цэвэрлээд байдгаас биш бусад цэвэрлэгээг нь орхигдуулдаг. Тоос сорогчны моторыг хамгаалсан порлоныг огт цэвэрлэдэггүйгээс болж амархан шатдаг байна. Уг моторын порлоныг заавал угааж байх ёстой аж. Үүнээс гадна чихрийн цаас даавууны өөдөс сорж уян хоолойг битүүлснээс тоос сорогчийн бас нэгэн эвдрэх шалтгааныг нээж өгдөг байна. Уян хоолойг нь битүүлэхгүйн тулд крантны усаар зайлж сайн хатсаны дараа тоосоо соруулах хэрэгтэй. Мөн тоос сорогчоор бага насны хүүхдүүд ус соруулж моторыг нь шатаадаг байна. Тиймээс тоос сорогчийг бага насны хүүхдээс хол байлгаж уян хоолой, моторын хамгаалалт болох пролоныг цаг ямагт биш юмаа гэхэд санасан үедээ цэвэрлэж байх нь хамгаас чухал.Телефон утасУтасныхаа товчлуурт хүрэхээс өмнө ямар нэгэн металлд хүрч гарынхаа энергийг буюу цэнэгийг гаргаарай. Хааяа утасны товчлуурт хүрэхэд гар жирс гэдэг шүү дээ. Энэ нь утсанд маш муу нөлөө үзүүлдэг байна. Яаж сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэвэл заримдаа хүмүүс утас гаднаас дуудлага гарахаа болилоо гэдэг. Энэ нь утсанд цэнэгтэй гараар хүрснээс болдог байна. Мөн утасны товчлуур нь амархан шатдаг аж. Утасныхаа товчлуурыг шатаахгүйн тулд үүнийг та санаж байхад илүүдэхгүй. Энэ гэмтэл суурин утсанд түгээмэл гардаг байна.ХөгжимХөгжмийн өсгөгчийн шаталт их байдаг. Нэг хөгжимд хоёр өсгөгч байх ёстой атал дөрөв түүнээс дээш өсгөгч нэмж залгаснаас хөгжим ачааллаа дийлэхгүй эвдэрдэг байна. Мөн шаардлага хангахгүй диск, хуурцаг ч мөн нэгэн адил хөгжмийн эвдрэл гэмтэлд нөлөөлдөг аж. Хөгжимдөө чанартай үнэтэй диск, хуурцаг авч хийн зааврынх нь дагуу ашиглахыг зориуд анхааруулж байна.Будаа агшаагчСүүлийн үед хүмүүс будаа агшаагчинд шөлтэй хоол хийх үзэгдэл их гарах болжээ. Энэ нь будаа агшаагчийг буруу ашиглаж эвдэх нэг үндэс болдог аж. Агшаачны заасан хэмжээгээр нь ус будааг нь тааруулж хийгээд байвал будаа агшаагч тэр бүр шатаж эвдрэхдээ харьцангуй бага байдаг.Ус буцалгагчУс буцалгагчинд ус буцалгахаар тог их гүйж, усыг нь уухаар ходоод муутгадаг гэсэн явган яриа олны дунд их байдаг. Тэгвэл энэ дэгс ташаа ойлголт юм. Харин ус буцалгагчинд олон дахин ус буцалгаснаас дотор талд нь өнгөр тогтож буцалгасан усанд эвгүй амт үнэр оруулдаг. Тэгэхээр усаа буцалгаж авсныхаа дараа ус буцалгагчийнхаа дотор талыг сайтар цэвэрлэж ус буцалгаагүй үедээ тагийг нь үргэлж нээлттэй байлгаж сойх хэрэгтэй юм. Ус буцалгагчийн заасан литрийн хэмжээнээс их ус хийвэл шатахдаа амархан байдаг. Мөн ус буцалгагчнаас ус авахдаа даралтыг нь буруу буюу хазгай дарснаас болж ус буцалгагчид гэмтэл ихээр үүсдэг.