Breaking News

Samsung хоёр SIM-тэй QWERTY утас танилцуулав

 Samsung хоёр SIM-тэй QWERTY утас танилцуулав

Өмнөд Солонгосын Samsung корпораци анхны хоёр SIM-тэй, бүрэн QWERTY товчлууртай гар утсаа танилцууллаа. Samsung Ch@t 322 загварын энэхүү гар утас ирэх сард ОХУ-д худалдаанд гарах бөгөөд удахгүй дэлхийн бусад орнуудын зах зээлд нэвтрэх ажээ. Өдгөө зах зээлд хоёр төдийгүй гурван SIM карттай QWERTY товчлууртай гар утаснууд худалдаалагдах болсон ч Samsung корпорацийн хувьд энэ нь анхны хоёр SIM картны оролттой, дөрвөн эгнээнд байрлах QWERTY товчлууртай бүтээл юм.

Түүнчлэн Cha@t 322 нь 1,3 мегапиксель камертай, 3,5 мм аудиожэк, USB оролттой.  Харин үнийн тухайд одоогоор тодорхойгүй байна.







Эх сурвалж   www.news.mn
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *