
ХҮЧДЭЛ ХАМГААЛАГЧИЙГ ЯАГААД СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?Бидний сайн мэдэхээр гэр ахуйн болон оффисын цахилгаан хэрэгслүүд нь 50Гц- давтамж, 220В +/-10%/-хүчдэл дээр ажилладаг. Гэвч бодит байдал дээрээ энэ үзүүлэлтэндээ хүрдэггүй. Хүчдэлийн хэлбэлзэл зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байдаг. Хэрэв хүчдэлийн хэлбэлзэл их байгаа бол гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүд шатах эвдрэх нөхцөл бүрджээ гэсэн үг.
Таны мэдэхээр танай гэрт, ажлын газарт дараахь асуудлууд гардаг уу?
- Гэрлийн ламп бүдэг гэрэлтдэг, ойр ойрхон шатаж солих
- Шарах шүүгээ ажиллаж байгаа хэрнээ хүнсийг удаан халааж, гэсгээх
- Угаалгын машин усаа дутуу халааж, хувцасны өнгө алдуулах
- Кондейшн ажиллаж байгаа хэрнээ заасан хэмдээ хүрэхгүй үлээх
- Хөргөгч хамгийн их хөлдөөх заалтан дээрээ байгаа хэрнээ мах хөлдөөхгүй байх
зэрэг олон олон асуудлуудыг тоочвол энэ хуудас хүрэлцэхгүй байх. Харин энэ бүх байдал нь техникийг бага багаар гэмтээж байдаг. Танд ийм асуудлууд гардаг бол танай гэрийн цахилгаан хэрэгсэл гэмтэх нь цаг хугацааны асуудал болно. Тэр дундаа асар богино хугацаанд эвдэрч, шатахад ч хүргэдэг. Шатсаныхан дараа та багаар бодоход хагас сая магадгүй түүнээс ч үнэтэй цахилгаан бараагаа шатааснаа мэдэх болно. Энэ чинь танай шатсан цахилгаан барааны муугийнх биш тэдгээр тоног төхөөрөмж чинь яг 220В, 380В-д ажиллахаар бүтээгдсэн болохоос биш ирж буй буюу олдсон хүчдэлийн хэмжээнд /хэлбэлзэлтэй/ хангалттай удаан найдвартай ажиллах боломжгүй юм. Хөргөгч электрон хэрэгсэлээ гэмтээхгүй шатаахгүй байхын тулд таньд хүчдэлийн хэлбэлзэл хамгаалагч зайлшгүй шаардлагатай юм.
Тэгвэл
Хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалагч гэж юу вэ?
1 болон 3 фазын хүчдэл хамгаалагч – Хүчдэлийн хэлбэлзэлийг тогтсон хязгаараас давсан үед автомат тохиргоогоор хамгаалжж, гэр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай цахилгаан хэрэгслүүдийг хүчдэлийн хэлбэлзэлээс хамгаалах төхөөрөмж юм.
- Та гэр, оффисдоо хүчдэл хамгаалагч тавих шаардлагатай юу?
Юуны өмнө та танай гэрийн байршил хаана байгаагаас хамаарна. Манай орны хувьд эрчим хүч хэрэглэгчидийг :
1 – Онцгой обьектууд : Төр захиргааны байгууллагууд, эмнэлэг, сургууль, үзвэр үйлчилгээний газрууд зэрэг
2 – Орон сууцны хороолол, нийтийн аж ахуй байгууллагууд
3 – Гэр хороололын айлууд, зуслангийн хэрэглэгчид гэсэн 3 зэрэгт хуваан авч үздэг.
Энгийн үгээр хэлбэл эрчим хүч хэрэглэгчийн аль зэрэглэлд байгаагаас хамаарч хүчдэлийн хэлбэлзэлийн хэмжээ өөр өөр байна. Үүний дараа та гэрийнхээ хүчдэлийн хэмжээг шалгаад үзээрэй. Энгийн Вольтметрийг ашиглаад өдөрт дор хаяж 5-6 удаа хэмжинэ. Энэ хэмжилтээ баталгаатай болгохын тулд хэд хэд удаа давтаж хийгээрэй.
Таны хэмжилтийн үр дүн 205-203 Вт-н хооронд байгаа бол тийм ч муу үзүүлэлт бишээ. Энэ тохиолдолд өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж болон үнэтэй цахилгаан хэрэгслүүдээ хамгаалахаар 5А хүчдэл хамгаалагчийг сонгож болно.
Харин 195-245Вт-н хооронд гарч байгаа болон хүчдэлийн хэлбэлзэл 15В-оос давж байгаа тохиолдолд бүх цахилгаа хэрэгслүүддээ хүчдэл хамгаалагч тавих хэрэгтэй. Хүчдэлийн хэлбэлзэл нь маш их өөрчлөгддөг. Та өдөрт хэдэн удаа 195В-с бага, 245в-с их байгааг мэдэх боломжгүйгээс гадна энэ үед цахилгаан тоног төхөөрөмж ажиллаж байх түүнийг шууд л эвдрэлд хүргэдэг.
Хэрэв та хүчдэл хэлбэлзлээс хамгаалая гэвэл 99095317, 77205205 утсаар холбогдож 380Вольт болон 220Вольт тохирсон хүчдэл хамгаалагчаа аваарай.
Техникийн үзүүлэлтүүд
Model | AVS13 Micro | AVS15 Micro | AVS30 Micro |
Nominal voltage (V) | 230 | 230 | 110 230 |
Watts (W) | 3120 | 3600 | 3300 7200 |
Frequency (HZ) | 50/60 | 50/60 | 50/60 |
Load current (A) | 13 | 15 | 30 30 |
Inrush current (20ms) | 70A | 110A | 110A |
Max consumption(mA) | <100 | <100 | <100 110 |
Wait Time | 15s~3mins | 15s~5mins | 10s~10mins plus manual |
Over voltage disconnect (V) | 265 | 265 | 230~300 plus off |
Over voltage reconnect (V) | 263 | 263 | 2V below HVD setting |
Under voltage disconnect (V) | 185 | 185 | 150~230 |
Under voltage reconnect (V) | 190 | 190 | 5V above LVD setting |
Max supply | 320 | 320 | 160 320 |
Spike/surge protection Joules A Response | 160 6500(8/20us) 10 nano-secs | 160 6500(8/20us) 10 nano-secs | 80 160 6500(8/20us) 10 nano-secs |
Response time (over voltage) | <20milli-secs | <20milli-secs | <20milli-secs |
Response time (under voltage) | 1s | 1s | Adjustable 5~10s |
Brown-out response time | 20milli-secs | 20milli-secs | 20milli-secs |
Approx. packed weight | 500g | 500g | 600g |
Dimensions of carton (mm) | | L230*W134*H54 | |
Shipping quantity per carton | 40 | 40 | 40 |
Shipping carton dimensions | | L590*W540*H250 | |
Socket type | UK13A | UK16A | Connect to screw terminal directly |