Breaking News

Хөрөнгө оруулалт авахад бэлэн монголын 16 гарааны бизнес

 
Энэхүү мэдээ нь анхны хувилбар бөгөөд ирээдүйд шинэчлэгдэх болно.

Манай байгууллага 2011 оноос эхэлж Монгол улсын гарааны бизнес, энтрепренеруудын хөгжлийг хурдасгаж, экосистем хөгжүүлэх чиглэлд тууштай бөгөөд тасралтгүй ажиллаж байна.

Өнгөрсөн жилүүдэд бид 400 гаруй гарааны бизнестэй хамтран ажиллаж нийт 3 тэрбум төгрөгийн санхүүжилт амжилттай босгосон. Иймдээ ч хүн бүрийн төдийлөн сайн мэддэггүй байсан “Стартап” гэх нэршлийг улс орны хэмжээнд нийтээрээ ярих сэдэв болоход гар бие оролцож чадсан юм.

Гарааны бизнесийн таатай орчин (Startup Ecosystem) бүрэлдүүлэх хүчин зүйлсийн нэг нь КАПИТАЛ (capital) буюу хөрөнгө оруулалт байдаг. Сүүлийн жилүүдэд биднээс олон улсын байгууллага, томоохон компаниуд болон хөрөнгө оруулагч хувь хүмүүс “МОНГОЛД хөрөнгө оруулах гарааны бизнес байдаг уу” гэж асуудаг болсон нь дотоодын гарааны бизнесүүд гаднаас хөрөнгө оруулалт татаж улмаар гадаад зах зээлд өрсөлдөх боломжтойг харуулж байна.

2018 онд бид томоохон шинэчлэлт хийж START компани болсны нэг зорилго нь ч үүнтэй холбоотой. Тодруулбал өмнө нь бид гарааны бизнесүүдийг зөвхөн хөтөлбөрөөрөө дэмжиж, жижиг хэмжээгээр санхүүжүүлж, хөрөнгө оруулагчидтай албан бус байдлаар холбож өгдөг байсан бол одоо илүү зохион байгуулалттайгаар дэмжин ажиллаж олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагч, корпорацуудтай холбож байна.

Монгол улсын гарааны бизнесийн таатай орчны хөгжил нь бусад улсаас тийм ч их дутахааргүй. Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ бусад улс орнуудын гарааны бизнесүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц өсөлттэй, зах зээлийн нийцлээ бүрэн олчихсон, ирээдүйд тэсрэлт хийж олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой эсвэл гараад явж буй Монголын гарааны бизнесүүдийг танилцуулж байна. Ийнхүү танилцуулж буй шалтгаан нь Монгол улсын гарааны бизнесийн хөгжлийн одоогийн байдлыг олон нийтэд харуулж, цаашлаад боломжит хөрөнгө оруулагчидтай холбож өгөхөд оршино.

1.Chatbot

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: Зах зээлд гарсан эхний 17 хоногт манай платформыг ашигласан 300 бот үүсээд байна

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): М.Эрхэмбаатар, С.Тэмүүжин

Үүсгэн байгуулагдсан он: 04/20/2018

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи, хэрэглэгчийн харилцаа, борлуулалт

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 100–200

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 1 тэрбум ба түүнээс дээш

Компаний тухай: Монгол болон бусад цөөнхийн хэрэглэдэг аль ч хэл дээр ашиглахад тохиромжтой ухаалаг чатботны платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашид онлайн бизнесийн шинэ давалгаанд гол тоглогч болох зорилготой. Хиймэл оюун ухаанаар дамжуулан хүнтэй яриа өрнүүлэх, чатлах, асуултанд оновчтой хариулах зэрэг урьд нь зөвхөн хүн хийдэг байсан үйлдлүүдийг гүйцэтгэх чадамжтай ботуудын суурь систем юм

Компаний веб хуудас болон холбогдох утас: www.chatbot.m

2. INSUR LLC

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: Хөгжүүлэлтийн шат дуусаж зах зээлд гарахад бэлэн болсон.

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Б.Чулуунпүрэв, Э.Батхуяг

Үүсгэн байгуулагдсан он: 03/04/2018

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 500–700

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 1 тэрбум ба түүнээс дээш

Компаний тухай: Хэрэглэгч бүр худалдан авалтаасаа эрүүл мэндийн оноо цуглуулах бөгөөд гар утсаараа тэрхүү оноогоо ашиглан эрүүл мэндийн даатгалд даатгуулах боломжтой цогц систем юм.

3. erxes Inc

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: Graduate of Blackbox Connect Batch 23, Awarded by Echelon Top100 APAC 2018, Selected as top 65+ global startup, Graduate of Founder University, Graduate of Y Combinator Startup School, Graduate of Digital Ocean Hatch, Graduate of Pioneer, Attended Disrupt SF 2018, Attended Techsauce Global Summit 2018

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Mend-Orshikh Amartaivan, Bat-Amar Battulga

Үүсгэн байгуулагдсан он: 11/10/2016

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 0–10

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 1 тэрбум ба түүнээс дээш

Компаний тухай: erxes Inc is an open source growth marketing platform. Marketing, sales, and customer service platform designed to help your business attract more engaged customers. Replace Hubspot with the mission and community-driven ecosystem.

Компаний веб хуудас болон холбогдох утас: https://erxes.io/

4. Уяач апп

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: iOS болон Android дээр version 3 гаргасан. 1000 гаран идэвхитэй хэрэглэгчтэй болсон.

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): П.Жамъяндорж

Үүсгэн байгуулагдсан он: 05/15/2017

Үйл ажиллагаа явуулж буй салбар: ХАА, Мэдээлэл технологи

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 10–50

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 50–100

Компаний тухай: Уяач аппын үндсэн зорилго нь малын удмын бичиг хөтлөх, малын худалдааны зар бөгөөд үүн дээр тулгуурласан cошиол платформ хөгжүүлэх юм.

Компаний веб хуудас болон холбогдох утас: https://malchin.app

5. Айхотел ХХК

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: Зах зээлд байр сууриа олсон. 4.7 тэрбум төгрөгний захиалга хүлээн авсан.

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Б.Золбадрал, С.Эрдэнэбат

Үүсгэн байгуулагдсан он: 11/08/2014

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Аялал жуулчлал, Мэдээлэл технологи

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 0–10

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 300–500

Компаний тухай: Зочид буудал амралтын газрын удирдлагын систем, захиалгын вебсайт

Компаний веб хуудас болон холбогдох утас: ihotel.mn, 99095102

6. Songo.mn

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: Songo.mn, Songo Express apps

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Naranbaatariin Zolboo

Үүсгэн байгуулагдсан он: 02/22/2016

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи, Хүнс

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 10–50

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 500–700

Компаний тухай: Ecommerce, logistics, food delivery

Компаний веб хуудас болон холбогдох утас: www.songo.mn

7. OnAir

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: 400'000 бүртгэлтэй хэрэглэгч

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): С.Тэмүүжин, М.Эрхэмбаатар

Үүсгэн байгуулагдсан он: 2/14/2014

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 0–10

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 1 тэрбум ба түүнээс дээш

Компаний тухай: OTT service in mongolia (40 tv channel, 14 day archive video)

Компаний веб хуудас болон холбогдох утас: www.onair.mn

8. Gamma state LLC

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: 12700000₮ борлуулалт

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр):О.Бат-октбярь, Э.Сэргэлэн, Г.Энхболор, С.Буянтогтох, З.Билэгбаатар, Ц.Наранбаяр

Үүсгэн байгуулагдсан он: 09/24/2019

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Эрүүл мэнд

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 0–10

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 200–300

Компаний тухай: Бид 2015 онд бизнесийн ертөнцөд анхлан хөл тавьж буй хүмүүст хэрэгтэй мэдлэгийг олгох, туршлага солилцох, гарааны бизнесээр мэргэшсэн менторуудыг ментий нартай холбох зорилготой Benzeen нэртэй аппликейшнийг санаачлан хөгжүүлж байсан туршлагатай билээ. Харин Гамма Стейт ХХК нь албан ёсоор 2018 оны 09 сарын 24-ний өдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага болсон. Үндсэн багийн зургаан гишүүнтэй үүсгэн байгуулагдсан бөгөөд 3 сарын дотор өргөжин тэлсээр одоогийн байдлаар 17 хүний хамтын зүтгэлээр урагшилж байна.

Компаний веб хуудас болон холбогдох утас: gamma.mn, 77777090

9. AB Fintech

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: 50 орчим байгуулга төлбөртөй хэрэглээд эхэлчихсэн.

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): С.Тэмүүжин

Үүсгэн байгуулагдсан он: 11/30/2017

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи, Банк санхүү, Зам тээвэр, Харилцаа холбоо

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 50–100, 100–200

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 50–100, 100–200

Компаний тухай: Баримт бичгийн баталгаажуулалт

Компаний веб хуудас болон холбогдох утас: www.neotary.mn

10. TICKET.mn

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: -

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Ariunbilig Ganbold

Үүсгэн байгуулагдсан он: 05/01/2013

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи, Соёлын үйлчилгээ

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 200–300

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 300–500

Компаний тухай: Үзвэр үйлчилгээний тасалбар худалдаа

Компаний веб хуудас болон холбогдох утас: www.ticket.mn

11. UBCAB

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: 50.000 бүртгэлтэй хэрэглэгч 400 гаруй стандарт такси

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Mezorn Technology LLC

Үүсгэн байгуулагдсан он: 10/08/2013

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: -

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 1 тэрбум ба түүнээс дээш

Компаний тухай: такси дуудлага, хүргэлтийн үйлчилгээ

Компаний веб хуудас болон холбогдох утас: 99179433/ 333444 / 77807780

12. LoraWIN

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: Demo on IOTEXPO 2016 Santa Clara USA

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Д.Бат-Өлзий

Үүсгэн байгуулагдсан он: 10/10/2015

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 100–200

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 1 тэрбум ба түүнээс дээш

Компаний тухай: IoT network operator in Mongolia. Including IoT sensor ecosystem

Компаний веб хуудас болон холбогдох утас: lorawin.io

13. Nomadic Bear Games

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: 2 амжилттай тоглоом

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Х.Хангай

Үүсгэн байгуулагдсан он: 12/12/2016

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Гар утасны тоглоом

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 0–10

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 500–700

Компаний тухай: Бид бүгд оюуны бүтээл бий болгож, түүгээрээ ямар нэгэн санаа, иллэрхийллийг хүргэж, тодорхой нэг үр дүн гаргахад анхаардаг. Бүгд л мэдлэг, мэдээлэл, шинэ содон зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, хамт урагшлах зарчмыг баримталдаг.

Компаний веб хуудас болон холбогдох утас:www.nomadicbeargames.com

14. ZERO.MN

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: Санхүүгийн апп-ууд цэс болон орсон

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Б.Эрдэнэжаргал, Г.Эрдэнэбаатар, Э.Баттулга, А.Анхбаяр

Үүсгэн байгуулагдсан он: 04/21/2018

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 50–100

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 100–200

Компаний тухай: Бүх кино театрын тасалбарыг нэгдсэн байдлаар захиалдаг сайт

Компаний веб хуудас болон холбогдох утас: www.zero.mn

15. beeco — Замын Унаа апп

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: Апп хөгжүүлж гаргасан. Хэрэглэгчдийн бааз бүрдүүлээд эхэлсэн.

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Б.Очирбат, А.Ууганбаатар

Үүсгэн байгуулагдсан он: 05/29/2018

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Мэдээлэл технологи, Зам тээвэр

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 0–10

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 100–200

Компаний тухай: Прайм Технололги Солюшн ХХК нь “beeco — Замын Унаа апп”-г хөгжүүлэн олон нийтэд хүргэсэн. Гол зорилго нь ижил чиглэлд хоосон явж байгаа машинуудын сул суудлыг дүүргэснээрээ УБ хотын нийтийн тээвэр хүрэлцээгүй энэ үед иргэдийн тээврийн 3-дагч сонголт болох зорилготой. Апп-с гадна компани нь байгууллагын дотоод сүлжээ болон бусад захиалгын ажлуудыг хийдэг.

Компаний веб хуудас болон холбогдох утас: www.beeco.mn

16. Nikel Ganba

Одоогийн байдлаар гаргасан амжилт/Milestones: Ubike

Үүсгэн байгуулагчид (Овог, нэр): Д.Ганбаатар

Үүсгэн байгуулагдсан он: 04/12/2013

Үйл ажиллагаа явуулж буй салбар: Унадаг дугуй

Одоогийн байдлаар босгосон санхүүжилт: 500–700

Хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж буй мөнгөн дүн: 1 тэрбум ба түүнээс дээш

Компаний тухай: Унадаг дугй, цахилгаанг мопедийн түрээс болон худалдаа

Эдгээрээс гадна LendMN, Itools, Shoppy, CallPro,

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Эх сурвалж: https://medium.com/startup-mongolia


Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *