Breaking News

Самсунгийн зөөврийн зурагт худалдаалагдаж эхэлжээ

Самсунгийн “Galaxy View 2” нэртэй 17 инчийн таблетыг АНУ-ын Харилцаа холбооны тэргүүлэх компаниудын нэг болох AT&T худалдаалж эхэлжээ. Хэдийгээр таблет ч гэсэн 17 инчийн дэлгэцтэй учир уг төхөөрөмжийг зөөврийн зурагт хэмээн нэрлэж болох юм.

Galaxy View 2 зөөврийн зурагт 17 инчийн дэлгэц, 12,000 mAh хүчин чадалтай батарейгаас гадна 1.6GHz хурдтай Exynos 7884 процессор, 3GB шуурхай санах ой, 64GB багтаамжтай. Түүнчлэн ардаа камергүй боловч нүүрэндээ 5 мегапикселийн камертай аж. Дүрс бичлэг үзэх зориулалттай учир Dolby Atmos технологийг дэмждэг чанга яригчтай юм байна.

AT&T уг төхөөрөмжийг 740 ам.доллароор борлуулж байгаа аж. Galaxy View 2-ын өмнөх хувилбар болох Galaxy View нь 2015 онд 599 ам.долларын үнэтэй худалдаанд гарч байсан ч төдийлөн олон тоогоор зарагдаж чадаагүй юм. 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *