Breaking News

5G сүлжээг дэмждэг Samsung Galaxy S10 1300 ам.доллароор зарагдана

АНУ-ын Харилцаа холбооны томоохон компаниудын нэг болох Verizon өчигдрөөс эхлэн 5G сүлжээг дэмждэг Samsung Galaxy S10-ын урьдчилсан захиалгыг авч эхэлжээ. Тус утас зөвхөн Verizon-ы дамжуулах 5G сүлжээг ашиглах боломжтой байх бөгөөд захиалгын үнэ нь 1,300 ам.доллар аж.

Galaxy S10 5G нь өнгөрсөн сард худалдаанд гарсан Galaxy S10 Plus-тай үзүүлэлтийн хувьд ойролцоо бөгөөд хамгийн гол ялгаа нь Verizon-ы 5G сүлжээг дэмждэгт оршино.


Үзүүлэлт:

Дэлгэц: 6.7 инчийн AMOLED
Жин: 198 гр
Үйлдлийн систем: Android 9.0 (Pie)
Процессор: Exynos 9820
Шуурхай санах ой (RAM): 8GB
Багтаамж: 256/512 GB
Арын камер:
12 MP, f/1.5-2.4, 26mm (wide)
12 MP, f/2.4, 52mm (telephoto)
16 MP, f/2.2, 12mm (ultrawide)
TOF camera

Нүүрний камер:
10 MP, f/1.9, 26mm (wide)
TOF camera

Үнэ:

256GB багтаамжтай: 1300 ам.доллар
512GB багтаамжтай: 1400 ам.доллар

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *