Breaking News

iOS 13 хувилбар “харанхуй горим” болон бусад нэмэлтүүдийг багтаана



Өнгөрсөн долоо хоногт 10 гаруй жилийн түүхтэй, Apple-ын бүтээгдэхүүн үйлчилгээгээр дагнан мэдээлэл хүргэдэг 9to5Mac сайт iOS 13 хувилбарын талаар нэгэн тайланг нийтэлжээ. Тус тайланд iOS 13-д багтах харанхуй горим болон бусад хэд хэдэн нэмэлтүүдийг танилцуулсан байна.


Харанхуй горим нь iOS-д дагалдаж ирдэг бүх аппуудад ажилладаг байх бөгөөд энэхүү горимын тусламжтайгаар тэдгээр аппуудыг харанхуй орчинд хэрэглэхэд хэрэглэгчийн нүдэнд учрах сөрөг нөлөө нь бага байх юм.

Дараагийн системийн өөрчлөлт нь iPad-ын multitasking буюу олон үйлдэл зэрэг хийхийг улам хялбарчилсан байх аж. Тус тайлангийн дагуу хэрэглэгчийн үүсгэж буй цонх бүр карт хэлбэрээр харагдах бөгөөд хэрэглэгч өөрийн сонголтоор тэдгээр картыг дэлгэц дээрээ хөдөлгөж, байршуулж болно. Ингэснээр цонх хооронд шилжих үйлдэл улам хялбар болох ажээ.

Түүнчлэн iOS 13 хувилбарыг суулгаснаар буцаах үйлдлийг дэлгэц дээрх хурууны хөдөлгөөнөөр хийх боломжтой болох юм байна. Тодруулбал гурван хуруугаараа зүүн тийш шудрахад хийсэн үйлдэл буцах юм.

Бусад онцлох өөрчлөлтөд Mail, Reminders, Safari, Files гэсэн аппуудад орох харагдацын өөрчлөлт, шинэ эможи, фонт зэргийг дурдаж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9to5Mac-ын тайлангаас үзээрэй.

iOS 13 хувилбар 6-р сарын 3-7 өдрүүдэд болох, уламжлалт “Worldwide Developers Conference”-ын үеэр танилцуулагдах бөгөөд үүний дараа туршилтын хэрэглэгчид хэрэглэж эхлэх юм. Энэхүү туршилтын хугацаа дууссаны дараа уг хувилбарын албан ёсны нээлтийн хугацаа тодорхой болно. 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *