Breaking News

Дрон ашиглан дэлхий ертөнцийг өөрчлөх арга замууд

 













Сүүлийн 10 гаруй жилд үсрэнгүй хөгжсөн технологийн жишээ бол хүнгүй нисэх төхөөрөмжийн нэгэн төрөл болох “Дрон” гэдэгтэй хэн ч маргахгүй. Дроныг бид саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол тус технологийн хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгджээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ болон дрон технологийн үр ашигтай байдал сайжирснаар дэлхийн улс орны төрийн болон бизнесийн байгууллагууд, энгийн хэрэглэгчдийн тус технологид оруулах хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. 

Дроныг анх мэйл хүргэх, зураг дарах зэргээр ашигладаг байсан бол өнөөдөр барилгын 3D зураг боловсруулах, онцгой байдал, гал унтраах, хөрсний бүтэц тодорхойлох, кино үйлдвэрлэл, дэд бүтцийн хяналт шалгалт, ашигт малтмалын хайгуул, хилийн хяналт гэх мэтчилэн маш олон салбарт төрөл бүрээр ашиглах боломжтой болжээ.

Өдөр тутмын энгийн хэрэглээнд ч ашиглах боломжтой, ашиг тустай гэдэг нь батлагдсаар байгаа нисдэг хэрэгслийн хийж чадна гэдэг нь батлагдсан дараах үйлдлийг сонирхуулъя.


1. Түргэн хоол, хүнсний ногоо болон бусад зүйлсийг хүргэх

Худалдан авалтын апп-ыг нь ачааллаад л явуулчихад нисдэг хэрэгслүүд бидний өмнөөс дэлгүүр яваад ирж чадах болж байгаа юм байна.

2. Бидний мэдэх сэтгүүлзүйг өөрчлөх

Орчин үеийн сэтгүүлзүйд зураг бичлэг гэх мэт зүйл хамгийн чухал зүйл, баримт болсон цаг үе. Харин нисдэг хэрэгслийг сэтгүүлзүйд ашиглах нь энэ салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэх аж. Энэхүү санааг аль хэдийнээ зарим сэтгүүлзүйн сургуулиуд зөвшөөрчихөөд байгаа ба оюутнууддаа хэрхэн аюултай нөхцөлд нисдэг хэрэгсэл ашиглан үйл явдлыг баримтжуулахыг заадаг болжээ. Энэ цаашлаад сэтгүүлчдийн амь нас, эрүүл мэндэд ч тустай юм байна.

3. Эм тариа, тусламжийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх













Байгалийн гамшиг, дайн дажин гээд аюултай нөхцөл байдалтай газар нутагт эм тариа, тусламжийн бараа бүтээгдэхүүнийг найдвартай тээвэрлэн хүргэхэд нисдэг хэрэгслүүд тусалдаг болно. Энэ чиглэлээр нисэх хүчний Matternet компани сүлжээ хөгжүүлж байна.

4. Амь нас аврах















Австрийн нэгэн төгсөгч зүрхний шигдээст өртсөн өвчтөнд туслах зүрхний хэмнэлийг сайжруулах хэрэгсэл бүхий нисдэг хэрэгсэл бүтээжээ.

5. Судалгаа хайгуулын багт туслах



















Виртуал нүд, чихтэй нисдэг хэрэгслүүд хохирогчийг олж тогтоосноор хайгуулын багийнханд хаана байгааг нь мэдэгдэх юм.


 6. Зэрлэг ан амьтдыг хянах

Устаж мөхөх аюулд орсон зэрлэг ан амьтдыг алсаас хянах, судлах ажилд Индонезийн эрдэмтдийн баг нисдэг хэрэгслийг аль хэдийнээ ашиглаад эхэлчихжээ.

7. Гамшгийн нөхцөлд туслах

Нийгэмд аюул учруулдаг гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг болон хэрэгтнийг олж илрүүлэх зэрэгт нисдэг хэрэгслийг ашиглана.

8. Гамшгийн нөхцөлд туслах








   







Газар хөдлөлт, цунами гэх мэт байгалийн гамшгийн үед нисдэг хэрэгсэл ашиглах санааг АНУ Гайтид болсон газар хөдлөлтийн үеэр хэрэгжүүлжээ. Ингэснээр гамшигт өртөгсдийг хайж олох, эм тариа хүргэх, өөрийн цэргүүдийг бусад аюулуудаас хамгаалах боломжтой болсон байна.

9. Улсын хилийг хамгаалах

Олон улс орны хувьд цагаачлах, хууль бусаар хил нэвтрэх асуудал гол асуудал байсаар байгаа. Хилийн хяналт маш чухал шаардлагатай байгаа газруудад нисдэг хэрэгслийг ашиглах аж. Австралийн засгийн газар саяхан олон тооны нисдэг хэрэгслийг хил хамгааллын ажилд ашиглахаар худалдаж авчээ.

10. Дэлхийгээ хамгаалах


Дэлхий ертөнцийг хамгаалах ажилд нисдэг хэрэгслийг олон янзаар ашиглаж ажээ. Зөвшөөрөгдөөгүй газарт зөвшөөрөгдөөгүй үйлдэл хийж буй гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд ашиглахын хамт НАСА-гийнхан озоны давхаргын тухай мэдээлэл цуглуулахад нисдэг хэрэгслийг ашиглаж байна.

11. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа








  












Шинэ байшин, сууц худалдан авахад чамгүй мөнгө зарцуулах болно. Тиймээс сонголтоо зөв хийх нь хамгийн чухал. Худалдан авагчдад туслахын тулд үл хөдлөх хөрөнгийн наймаачид нисдэг хэрэгсэл ашиглан сууцны орчинд виртуал аялал хийн үзүүлдэг болжээ.




















Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *